Нийгмийн

Орон нутгийн замд хоёр ачааны машин мөргөлдөж, нэг хүн нас баржээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т хоёр ачааны автомашин мөргөлдөж, нэг хүн нас баржээ.

Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 01:35 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид 55 км зам туулан 03:00 цагт очжээ. Тэднийг очиход “Гашуун сухайт” боомтоос “Таван толгой” уурхайн чиглэлд зорчиж явсан “Энержи ресурс” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай, “Норд бенз” загварын ачааны автомашин мөргөлдсөн байжээ.

Улмаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат 49 настай Б автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button