Нийгмийн

Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь үлдээжээ

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхэд боллоо. Уг шүүх хурлаар Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохыг шүүхээс дэмжсэн аж. Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах саналыг Улсын дээд шүүхээс хүчингүй болгох саналыг гаргалаа.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих шийдвэрийг гаргаад байсан билээ.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2020-11-02 16:49

Ийм сайхан бяр чад�##�тай з�##�уу шударгаар барилдах хэрэгтэй ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button