Нийгмийн

Бичлэг: Бээжинд автомашины улсын дугаарыг сугалаагаар олгодог

Б.Алтаннавч хэмээх энэ бүсгүй Бээжинд 10 гаруй жил амьдарч байгаа аж. Тэрбээр 2013 онд жолооны үнэмлэхээ авсан байна. Түүнээс хойш 7 жил сугалаанд оролцсон ч одоог хүртэл автомашины улсын дугаартай болоогүй байна. Учир нь Бээжин хот 2012 оноос автомашины улсын дугаарыг сугалаагаар олгодог болжээ.

Уг сугалаа нь хоёр сар тутамд нэг удаа болдог бөгөөд энэ жилийн тухайд 3120 хүн нэг дугаарын төлөө өрсөлдөж байгаа гэнэ. Тэрээр ажилтайгаа ойрхон амьдардаг тул ажил руугаа өдөр болгон алхдаг аж. Харин амралтын өдрүүдэд гадагш явах үедээ нийтийн тээвэр болон дуудлагын унаагаар зорчдог байна.

Түүний хувьд бензин хөдөлгүүртэй автомашины улсын дугаар авахаар бүртгүүлсэн байна.

Ташрамд сонирхуулахад, жилд 50 мянган хүнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины улсын дугаар өгдөг аж.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button