Нийгмийн

Шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд Г.Сүхболд нарын таван хүнийг шүүнэ

Шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.11.03/ 9:00 цагаас үргэлжилнэ.

Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд ийн  эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчид болох Г.Сүхболд нарын таван хүнд Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэг болох хууль сахиулагч, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Улмаар гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хэд хэдэн удаа хойшилсон юм.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-11-03 10:56

Энэ хүний үхэлд эдгээр 5-н хүн шууд буруугүй ажлын хариуцлага сонор сэрэмж �##�дсан гэдгээр биеээр эдлүүлэх ялаас өөр арга хамжээ авах хэрэгтэй ард нь амьдр�##� үр хүүхдүүд нь тэжээх хүнгүй л үлдэнэ.

Зочин
Зочин
2020-11-03 11:55

Өөрөө амиа хорлоход эд ямар хамаа байна ?

zochin
zochin
2020-11-03 14:53

Sain duraaraa amia horloson yum chin edgeer humuus buruugui.

Холбоотой мэдээ

Back to top button