Нийгмийн

“Татвартай холбоотой 45 үйлчилгээг цахимд шилжүүлснээр 21 тэрбум төгрөгийг хэмнэсэн”

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал болон “Чатбот” ХХК-ийн Төслийн удирдлага, судалгаа, хөгжүүлэлтийн албаны захирал З.Оюунжаргал нар “E-Mongolia”-ийн талаар мэдээлэл хийлээ.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д татварын 48 үйлчилгээг нэгтгэснээр иргэд төрийн үйлчилгээний нэг цонхоор татварын үйлчилгээг авах боломжтой болж буй аж. Энэ тухай Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал:

“Татвартай холбоотой 45 үйлчилгээг цахимд шилжүүлснээр 21 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа. Ингэснээр цаасан баримт хэвлэх, цаашлаад иргэн дээрх нэр төрлийн үйлчилгээг авахдаа оочир дараалал үүсгэх, цаг алдахгүй юм.

“E-Mongolia” нээлтээ хийснээс хойш нэг сарын хугацаанд 179253 иргэн хандаж, 148.267 иргэн үйлчилгээ авсан байна. Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг иргэд “E-Mongolia”-р дамжуулан авсан байна.

“E-Mongolia”-ийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна. Татвартай холбоотой үндсэн 45 үйлчилгээ цахим боллоо. Татварын системүүдээр нэг минутад 340 орчим нэг цагт 21000 орчим иргэн үйлчилгээ авдаг. Эхний есөн сарын дотор зөвхөн цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэдийн тоо давхардсан байдлаар 1589643 хүнд хүрсэн байна гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button