НИЙГЭМ

Онцгой байдлын алба хаагчдын цалинг нэмэхээр боллоо

 Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцон олгож байсныг 30 хувь болгож нэмэх шийдвэр гаргалаа.

Мөн алслагдсан аймаг, сумын онцгой байдлын байгууллагад  томилогдон ажиллах алба хаагчид албан тушаалын үндсэн цалингийн 50 хувиар тооцож таван жилийн хугацаанд улирал бүр нэмэгдэл олгож байх журмыг батлав. Өөр аймаг, суманд томилогдон ажиллаж байгаа 860 гаруй алба хаагчийн 10 хувь нь айлын хажуу өрөөнд, 35 хувь нь түрээсийн орон сууц, 50 хувь нь түрээсийн хашаа байшинд, таван хувь нь байгууллагын орон сууцанд амьдарч байна. Алба хаагчдын 81 хувь нь цалингийн зээлтэй, гэр бүлийн гишүүдийн 74 хувь нь ажилгүй гэсэн судалгаа гарчээ. 

Түүнчлэн Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, 50-69 хувь бол 60 дахин, 70-аас дээш бол 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэг удаагийн нөхөн олговор олгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button