НИЙГЭМХУУЛЬ

Ан хийх гэж байгаад сум алдан, өөрийгөө бууджээ

Уржигдар /2020.11.02/ Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын нутаг дэвсгэрт тус сумын харьяат 42 настай, эрэгтэй Г галт зэвсгээр өөрийгөө буудаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагаас тус иргэнийг ан хийх гэж байгаад сум алдсаны улмаас нас барсан байж болзошгүй гэж үзжээ. Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сонирхуулахад, өнгөрсөн аравдугаар сарын 31-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ буудан хөнөөсөн хэрэг гарсан юм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button