НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

СОНГУУЛИЙН ЯВЦ: Тооллого дуусаагүй байгаа мужуудад хэн ялж байна вэ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль сунжран дөрөв дэх өдөртөө орлоо.Тэгвэл саналын хуудас тоололт дуусаагүй байгаа таван мужид нөхцөл байдал ямар байгааг харцгаая.

ЖОРЖИА (16 ЭЛЕКТОРАЛ САНАЛ)

Тус мужид Трамп, Байдэнаас 2000 саналын илүүгээр тэргүүлж байна. Тоололтын явц 99 хувьтай байгаа боловч 15 мянган саналын хуудас тоолох дутуу байгаа юм.

Үлдсэн 15 мянган саналын хуудас Байдэнийг дэмждэг Атланта, Саванна хотуудаас иржээ.

ПЕННСИЛВАНИ (20 ЭЛЕКТОРАЛ САНАЛ)

Хэдхэн хоногийн өмнө хагас сая саналын зөрүүтэй Трамп тэргүүлж байсан ч, одоо саналын зөрүү 42 мянга хүртэл доошилжээ. Одоогийн байдлаар 200 мянга гаруй хуудас тоолох дутуу байгаа. Үлдсэн хуудсуудын дийлэнх нь 2016 онд Хиллариг дэмжиж байсан газруудаас ирсэн аж.

АРИЗОНА (11 ЭЛЕКТОРАЛ САНАЛ)

/Зарим агентлаг уг мужид Байдэн ялалт байгуулсан гэж тооцож байгаа/

Байдэн уг мужид 46 мянган саналын зөрүүтэйгээр Трампыг ялж байна. Өнгөрсөн пүрэв гарагийн (2020.11.05) үдээс өмнөх байдлаар 470 мянган санал тоолох дутуу байжээ. Бүгд аль нэг нэр дэвшигчийг олонхоороо дэмждэггүй газруудаас ирсэн саналууд байгаа юм.

НЕВАДА (6 ЭЛЕКТОРАЛ САНАЛ)

Трамп уг мужид  12 мянга гаруй саналын зөрүүтэй Байдэнд хожигдож байна. Албаны хүний мэдээлснээр 190 мянга гаруй санал тоолох дутуу байгаа гэнэ. Саналын хуудаснууд  Ардчилсан намыг дэмждэг Кларк хошуунаас ирсэн ажээ.

Аляска (3 электорал санал) Уг мужид 51 мянган саналын илүүгээр Трамп тэргүүлж байгаа ажээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button