ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп “Цагаан ордон”-оос нүүсэн үү

Цагаан ордны гадна шар ачааны машин зогссон бичлэг Твиттер дээр тавигдаж олны анхаарлыг татаад байна. Өнгөрсөн лхагва гарагийн өдөр (2020.11.04) “straightouttacontext ’’ нэртэй Твиттер хэрэглэгч тус бичлэгийг байршуулсан нь 5.2 сая хандалт авчээ.

Зарим хүмүүс “Дональд Трамп, Байдэнд ялагдах учир Меланиа Трамп эд зүйлсээ эртнээс баглаж байна”, тэрчлэн “Меланиа гарцаагүй Байдэнд саналаа өгчээ. Дахиж дөрвөн жилийн турш тэнд суухыг хүсээгүй юм байна” гэж хошигножээ.

Харин өөр нэг Твиттер хэрэглэгч “Меланиа Трамп ийм эрт нүүж гарч байна гэж үү” гэсэн тайлбартай бичлэгийг дахин нийтлэжээ.

Меланиа хүү Баррон Трамптай Цагаан Ордон руу 2017 оны зургаадугаар сард нүүж оржээ. Дональд Трамп Меланиатай 1998 онд үдэшлэгийн үеэр танилцаж 2005 онд хуримаа хийсэн аж.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Зочин: Олон жил угшсан “мэрэгжлийн” ажлаа л хийж байна шүү дээ. Үүнийг зогсоох хүсэл одоогоор байхгүй, харин тэнд очих өрсөлдөөн л байгаа байх даа. Хүрэлсүхийн сэлэмний ир ч мохоодох буй за.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button