Нийгмийн

Хамтран амьдрагчийнхаа амийг хөнөөхийг завдсан О.Тамирт 12 жилийн хорих ял оноожээ

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Тамир, Н.Энхбааатар, Ж.Халиунбат нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар:

1. Э.Халиунбатад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2. О.Тамирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/-ийн 2 дах хэсгийн 2.1 хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/-ийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял тус тус оноож нэмж нэгтгэн нэмж нэгтгэсэн ялын дээд хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэсэн үндэслэлээр нийт биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар тогтоож,

3. Н.Энхбаатарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/-ийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-ийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлаар тооцож 75 хоног буюу 2 сар 15 хоног, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлаар тооцож 90 хоног буюу 3 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 5 сар 15 хоногоор тооцож тус тус шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button