ДЭЛХИЙ

СОНГУУЛИЙН ЯВЦ: Жо Байден ялалт байгуулах нь тодорхой болоод байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль маш их өрсөлдөөнтэй өрнөж байна.
“BBC” агентлаг сонгуулийн явцыг бусдаас өөрөөр мэдээлжээ. AP, Foxnews, CNN гэх мэт агентлагууд Байдэнийг 264 электорал санал авсан гэж мэдээлж байгаа бол BBC энэ тоог 253 гэж мэдээлж байгаа юм. Бид танд “BBC” агентлагийн мэдээллийг хүргэж байна.
Одоогийн байдлаар Жоржиа мужид Байдэн тэргүүлж эхэлсэн бөгөөд хэрвээ тэр уг мужид хожих юм бол 269 электорал саналтай болно. Үүн дээр нэмж тэрээр Невада, Аризона, Хойд Каролина мужуудаас аль нэгэнд нь ялалт байгуулж байж ерөнхийлөгчийн суудлыг авна.
Эсвэл зөвхөн Пеннсилванийг хожвол Байдэн шууд ялалт байгуулна.
Трампын хувьд нөхцөл байдал хүнд байна. Тэрээр Пеннсилвани, Аризона, Хойд Каролина, Невада мөн Пеннсилваныг хожиж байж дахин ерөнхийлөгчөөр сонгогдоно.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button