НИЙГЭМ

Өнөө орой ДАХИН ХОЁР тээврийн жолоочоос халдвар илэрчээ

Өнөөдөр /2020.11.06/ Монгол Улс дахь шинэ коронавируст халдварын гаднаас зөөвөрлөгдөж орж ирээгүй анхны тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал ХӨСҮТ-д өвчтнүүдтэй гардан ажиллаж байсан сувилагч халдвар авсан нь тогтоогдсон юм. Энэ асуудлаар маргааш УОК хуралдана.

Тэгвэл өнөө орой Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн хоёр ачаа тээврийн жолоочоос халдвар илэрсэн байна. Иймд өнөөдрөөс тус боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ.

УОК-ийн төлөөлөл одоо Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай шуурхай хуралдаж буй гэх мэдээлэл байна. Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан маргааш Сэлэнгэд ажиллах аж. Аймгийн онцгой комисс маргааш шуурхай хуралдаан хийнэ.

Үүгээр Алтанбулаг боомт орчмоос зургаан өдрийн дотор зургаан халдварын тохиолдол илрээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энх
Энх
2020-11-07 08:44

Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас байнга х�##�двар гараад байхад арга хэмжээ авахгүй удаж байна. Хилийн цаана нь х�##�двар ямар их байгаагийн илрэл бусуу, юу хүлээгээд байгаа юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button