НИЙГЭМ

Б.Амин-Эрдэнэ охин бүрэн эдгэрчээ

Б.Амин-Эрдэнэ охиныг 2 сартай байхад нь зүрхний хавсарсан гажигтай гэдэг онош тогтоогдон, Энэтхэг улсад 30 сая төгрөгийн хагалгаа хийлгүүлэхээр хандив цуглуулж байсан үе саяхан. Тэгвэл иргэд эмчилгээнийх нь төлбөрийг бүрэн хандивлаж, улмаар эмчилгээ хийлгүүлсэн нь амжилттай болсон. Түүний аав охиноо эдгэрсэн тухай баярт мэдээг цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энхрий нялх үр минь та нарынхаа сайхан сэтгэл хайр ивээлээр эмчилгээгээ амжилттай хийлгэж өсөж торниж байна. Биднийг ойлгож тусалж дэмжиж эрч хүч итгэл найдвар өгч сайхан бүгдийг бэлэгдэж байдаг та бүхэндээ чин сэтгэлээсээ дахин дахин баярлаж талархаж байна. Үр хүүхдээсээ ялгаагүй бид гурвыгаа хайрлаж хамгаалдаг Ари эгчийгээ хүндэлж хайрладаг шүү таньдаа маш их хайртай шүү. Мөн Өгөөдэй цайний газрын Гончигоо ах Сэлэнгээ эгч хоёр болон хамт олон найз нөхдөд нь чинь сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлэе!” хэмээжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button