ДЭЛХИЙНИЙГЭМ

СОНГУУЛИЙН хариу буруу тоологдсон уу

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль маш өрсөлдөөнтэй явагдаж байгаа билээ.
Тэгвэл Мичиган дахь Бүгд Найрамдах намын дарга Лаура Коксын мэдээлснээр бол санал тоолоход ашигласан программ алдаатай байсан тул Бүгд Найрамдах намд өгсөн саналуудыг Ардчилсан намд тооцож тоолсон аж.

Уг хэрэг Мичиганы Антрим хошуунд болсон бөгөөд зөвхөн Мичиганд л гэхэд өөр 47 хошуу алдаатай программыг ашигласан гэнэ.
Лаура Кокс хэлэхдээ “Антрим хошуунд Бүгд Найрамдах намд өгсөн саналыг Ардчилсан намд тооцож тоолсон байна. Ойролоогоор 6000 саналыг алдаатай программ Ардчилсан намд бүртгэж авчээ. Яг энэ алдаатай программыг өөр 47 хошуу мөн ижил тооны хуудсанд ашигласан” хэмээн өнгөрсөн баасан гарагийн өдөр хэвлэлийн бага хурлаар мэдэгсэн байна.

Ингэснээр Антрим хошуу саналын хуудсуудыг гараар тоолох хэрэгтэй болсон аж.
Кокс ижил программ ашигласан бусад хошуунуудыг хариугаа “сайн нягталж үзэхийг” уриалжээ.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр Мичиган мужил Байдэн Трампыг 146,123 саналаар ялсан. Харин тэр программ ашигласан 47 хошуу болгоны 6 мянган санал алдаатай гэж үзвэл 282 мянган санал буруу тоологдсон болох юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button