НИЙГЭМ

Айлын малыг бэлчээрээс нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг барьжээ

Энэ сарын 6-ны өдөр айлын малыг бэлчээрээс нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Шалгалтаар тэд 150 гаруй малыг ийн хулгайлсан байж болзошгүй байна.

“Мал-Мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь цагдаагийн газар, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид дээрх этгээдүүдийг баривчилжээ.

Дээрх этгээдүүд 2020 оны долдугаар сараас 11-р сар хүртэл Төв болон Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс бусдын 100 гаруй тооны бод, 46 тооны бог малыг хулгайлан зарж борлуулжээ.

Өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан 1 бүлэг “А”, “Х”, “Э”, “Ж” нарын 8 этгээдэд холбогдох хэрэгт Төв аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button