Нийгмийн

ТЭД ялаа ХААНА эдэлж байгаа вэ

Төрд өндөр албан тушаал хашиж байсан, нэр нөлөө бүхий эрхмүүд 2020 онд хуйгаараа “ачигдаж”, тун ч барцадтай жилийн ард гарах гэж байна. Хэдийгээр тэд шоронд байгаа ч жирийн иргэдээс хамаагүй давуу, тансаг байдалтай байж, хүссэн хүнтэйгээ уулзаж, эрх чөлөөгүй л болохоос бараг л амралтад байдаг гэлцдэг юм билээ. Өнгөрсөн долдугаар сард МАН-ын угшилтай, МАН-ын засаглалын он жилүүдэд олон ч суудал бөглөж явсан Д.Загджавыг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эрхлэх асуудлынхаа хүрээнд ШШГЕГ-ын даргаар томилоодохсон. МАН ялах бүртээ Д.Загджавт өөрийнх нь санаачилгаар, заримдаа бусдын санаачилгаар албан тушаал өгч байсан гэдэг. Энэ томилгоо ял эдэлж буй МАН-ын гаралтай хэдэд бүр “жаргал” болсон бол АН-ын хэд маань жаахан “чангалуулж ” байгаа сураг дуулдах юм билээ.

-С.БАЯРЫН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ТОВЛОГДЛОО-

Ерөнхий сайд асан С.Баярын хувьд ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа гэх албан мэдээ бий. Гэхдээ цаагуураа өөр хаа нэгтээ шилжчихсэн байхыг ч үгүйсгэхгүй. Түүнийг бүр  ШШГЕГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа Г.Загджав хүртэл хоол цайгаар дайлж, тусгайлан эргэлт хийсэн талаар манай сайт мэдээлж байв.

Шоронд хоригдож байгаа хүн байтал саяхан даа твиттер хаягаараа “Би эргэн ирлээ. Монгол жиргээний түмэн сайн сууцгааж байна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирлээ. Та бүхний амар амгаланг айлтгаж байна” хэмээн жиргэх нь тэр. Гэтэл тэр хүнийг суллагдах нь байтугай батлан даалтад гараагүй. Хоригдсон хэвээр байгаа гэж албанаас мэдэгдсэн. Тэгэхээр С.Баяр гэдэг хүн шоронгийн камертаа утас шөрмөс ашигласан шигээ, жиргээд сууж байдаг байх нь. Тавилан юм даа. Таван жилийн ял сонссон түүний давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 12 буюу ирэх пүрэв гаригт товлогдсон байна.

-Ж.ЭРДЭНЭБАТЫГ ОРХОН АЙМГИЙН ЦАГДАН ХОРИХ 437-Р АНГИ РУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувьд мөн л цагдан хорих 409-р хорих ангид хоригдож байсан ч Эрдэнэтийн хорих 437-р анги руу шилжээд сар болох гэж байгааг баттай эх сурвалж мэдээллээ. Түүний давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард болж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан зургаан жилийн ял оноож, төрийн алба хаших эрхийг зургаан жилээр хасах шийдвэрийг нь хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр 14 хоногийн дараа албажиж, хүчин төгөлдөр болсон учраас Ж.Эрдэнэбатыг ийнхүү хоригдох анги руу нь хуваарилжээ. 409-р хорих анги бол шүүх хурал нь таслагдаагүй байгаа хүмүүс хоригддог дамжиж өнгөрөх хорих юм. Гэхдээ шүүхийн шийдвэр ингээд албажиж байгаа юм биш. Түүний өмгөөлөгчид Дээд шүүхэд гомдлоо гаргах нь тодорхой. Гаргасан ч байх. Харин шүүх хурлын тов хараахан гараагүй байна. Шоронд байхдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний сандал суудал эзнээ хүлээсээр.

-Н.НОМТОЙБАЯР ШҮҮХИЙН ХАШААНД БАЙШИН БАРИУЛСАН УУ-

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан өнгөрөгч есдүгээр сарын 8-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тодруулбал давж заалдах шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж,  5.5 жилийн хорих ял оноосон.

Түүнийг мөн л давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажингуут цагдан хорих 461-р ангиас шилжүүлж, ШШГЕГ-ын харьяа,  Төв аймгийн Мөнгөнморьт дахь цагдан хорих 417-р анги руу  шилжүүлсэн. Мэдээж дээд шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурал нь тун удахгүй товлогдох байх. Түүний хувьд угийн баян тансаг амьдралтай, шазруун зан нь дэндсэн хүн. Хорих ангид ямар ямба эдэлж, хүсэж шаардаж байгааг таашгүй. Ямар сайндаа хорих ангийн хашаан дотор өөртөө зориулж байшин бариулж байна гэх яриа хүртэл гарсан байх вэ.

-Д.ДАМБА-ОЧИРЫН ДАВЖ ЗААЛДАХ ХУРАЛ БОЛООГҮЙ УЧИР ДАМЖИН ӨНГӨРӨХ ХОРИХОД ЯЛАА ЭДЭЛЖ БАЙНА-

ЖДҮ-гийн хэргээр шүүхэд дуудагдсан цагаан захтнууд ээлж дарааллан “ дээлээ нөмөрцгөөж" буй. Тэдний нэг УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт өнгөрсөн наймдугаар сард анхан шатны шүүхээс 3,6 жилийн хорих ял оноосон. Түүний давж заалдах хуулийн хугацаа мэдээж аль хэдийн өнгөрсөн. Тиймээс тооцоолсноор тэр одоо давж заалдах шатны шүүхэд “гомдсон” байх ёстой. Гурван шатны шүүхээр орж, ялаасаа хасуулах, эсвэл бүр ялгүй ч гарч ирэх боломжийг юу гэж тэд алдах билээ дээ.

“Сафир стоун” компанидаа ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн байдаг нь түүнийг ийн ял сонсоход хүргэсэн дээ. Түүний давж заалдах шатны шүүх хурал болоогүй учир тэрбээр дамжин өнгөрөх 409-р хорих ангид ялаа эдэлж байна.

-Г.СОЛТАН ЯЛ НЬ ИХЭДСЭН ХЭМЭЭН ДЭЭД ШҮҮХЭД ХАНДЖЭЭ-

ЖДҮ-ийн хэргээр шүүхэд дуудагдсан цагаан захтнуудын үргэлжлэл болж, ЖДҮС-гаас мөнгө л “идэхээр” улс төрд орсон, өөр ямар ч нэмэргүй нэгэн байсан УИХ-ын гишүүн асан Г.Солтан цагдан хорих 409-р ангид ялаа эдэлж байна.

“Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” хэрэгт буруутгагдаж, өнгөрсөн долдугаар сард гурван жилээр хорих ял шийтгүүлж, албанд томилогдох эрхийг таван жилээр хасуулсныг нь өнгөрсөн есдүгээр сарын 23-ны давж заалдах хурлаар нь дахиад баталчихсан.

Тэрбээр эхнэр нь менежерээр, хүү нь захирлаар ажилладаг “Монгол шаазан” ХХК-иараа улсын 950 сая төгрөгийг гуравхан хувийн хүүтэй авч ашигласнаа гэм буруутайд тооцохгүй байгаа бололтой. Хяналтын  шатны шүүхэд гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл түүнд оноосон гурван жилийн ял нь ихдээд байгаа учраас багасгаж өг, эсвэл бүр ялгүй болгож өг гэж гомдоллосон гэсэн үг. Түүний шүүх хурал тун удахгүй товлогдоно.

-М.ЭНХСАЙХАН МӨН Л ДЭЭД ШҮҮХЭД “ГОМДЧИХСОН”-

Улстөрийн халуун тогоонд чанагдаж явсан эрх мэдэл, албан тушаалтнууд нэр, мөр цэвэр ажилласан бол албаа хүлээлгэж өгчихөөд модон дунд дүнзэн байшин бариад кофе шимж, ном уншсан шиг сууж байхгүй юу.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан хэмээн буруутгагдаж 4,6 жилийн ял сонссон ерөнхий сайд асан М.Энхсайхан дамжин өнгөрөх хорих 409-өөсөө ШШГЕГ-ын харьяа Хонхор дахь хүүхдийн хорих 411-р анги буюу сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хоригдож байна. Тэрбээр мөн л ял оноочихлоо гээд Дээд шүүхэд “гомдчихсон” байгаа. Хэргээ хүлээгээд, анхан шатнаас оногдуулсан ялыг аваад дуугүйхэн эдлээд гарах сачийтай нөхөр манай томчууд дунд алга бололтой. Бусдыгаа бодвол тэрээр ямар ч хэрэг хийгээгүй гэж мэлздэг.

УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр М.Энхсайханыг Тавантолгойн төсөлтэй холбогдуулан шүүж байгаа нь түүний нэр бүхий тодотголтой гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой” компанид 2558 175.510 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэд болон 8497671 ширхэг хувьцаа эзэмшиж буй 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхолд, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй байна гэж үздэг. Мөн 2010 онд Засгийн газраас зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтыг жагсаалтад үлдсэн зургаан компанийн дунд явуулах байтал уг шалгаруулалтад оролцоогүй

-АН-ЫНХАА САНААГ ЗОВНИОСОН ХЭД ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХ ХУРЛАА ХҮЛЭЭН 409 ДҮГЭЭР ХОРИХ АНГИДАА “ТУХАЛЦГААЖ” БАЙНА -

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Да.Ганболд нарын Ардчилсан намын гишүүд дамжин өнгөрөх 409-р хорих ангидаа байсаар байна. Яагаад гэвэл тэдний давж заалдах шатны шүүх хурал хараахан болоогүй байна. Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр албажих үед тэднийг ялаа эдлэх ёстой жинхэнэ хорих анги руу нь хуваарилах ёстой юм.

Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр 4.6 болон 3.6 жилийн хорих ял сонссон бол С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.ганболд нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт буруутгаж ялласан. Тодруулбал С.Баярцогтод 10 жил, Д.Ганболдод, Б.Бямбасайхан нар дөрвөн жилийн хорих ял оноосон юм. зарим эх сурвалжийн мэдээллээр Да.Ганболдыг хүн амины хэрэгтэнтэй нэг камерт оруулах зэргээд бяцхан дэглэх гэж оролдсон ч гэх.

АН-ынхан хоригдож буй гишүүдээ анхаарч, санаа зовнин, байн байн эргэлтээр очиж буй. Түүнчлэн дараагийн шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл анхааралтай ажиглаж байх болно хэмээгээд байгаа. Тэдний давж заалдах шатны шүүх хурлын тов тун удахгүй тодорхой болно. Тэд дахин дээд шүүхэд хандах хэрэг л гарах болов уу даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-11-10 09:04

Ардын намын 3 ба С.Баярцогтоос бусад хүмүүс Ц.Элбэгдоржийн үүрэг да�##�гаварыг биелүүлсэнийхээ төлөө шоронд орсон. Элбэгхулгайч гэж хар мөртэй муу л�##�ар байнаа

Зочин
Зочин
2020-11-11 07:42
Reply to  зочин

Бид нарийн ширийнийг нь мэдэхгүй байж хэн нэгэн лүү дайрах нь зохимжгүй байх гэж боддог доо

зочин
зочин
2020-11-10 11:21

Сэтгүүлчид хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй дээ дараагийн шүүх хурлаа хүлээж байгаа хүмүүсийг хорих анги руу хувиарладаггүй шүүхийн шийдвэр эцэслэсний дараа хорих ангид хувиарладаг гэдгийг мэддэггүй байж ингэж бичих нь зохимжгүй юм.

Зочин
Зочин
2020-11-10 14:17

Эх ороноо зарж ард иргэдийн татварын мөнгийг идэхдээ хууль хян�##�тыг үл тоож байсан даа ЭХ ОРОН ард иргэдээ даанч боддоггүй дарга нар байсан даа ял нь багадсан луйварчид

Мэдээллээ нягталж байж хүргэ
Мэдээллээ нягталж байж хүргэ
2020-11-10 14:34

Энийг бичсэн сэтгүүлч сэтгэгдлээ уншдаг бол харна биз. С.Баяр гэдэг хүний өмнөөс өөр хүн Твиттер хаягныхаа User name-ийг өөрчлөөд жиргэсэн жиргээг үнэн мэт болгоод мэдээндээ оруулчихсан явж байх юм. Эх суррв�##�жаа сайтар нягт�##�ж мэдээний чанартаа анхаар

баты
баты
2020-11-10 15:04

Да Ганболд гэртээ байгаа

самдан
самдан
2020-11-10 16:03

Да Ганболд саяхан Эрээнд явж таар�##�дсан. Ялаа давсан учир да�##�таар Загджав гаргаад би энд авлагын\ авилгын биш шүү \ асуудлаа цэгцлээд одоо буцлаа гэж нэлээд тарг�##�чихсан явна лээ.Уг нь АН гэж давхиагүй аав Даваадоржийнхоо үгийг авсан бол өдийд Ерөнхий сайд хийгээд сампин цохиод ашиг орлогоо тооцоод сууж байх хүн л дээ

Бадарч
Бадарч
2020-11-11 01:23

Манай авилгачид АН, МАН ялгаагүй шоронд сууцгааж, камертаа хүүхэн авчирч, утсаар тоглож, жа�##�ж байна. Тэгэхээр С.Баяр, Баярцогт нарыг тагнуулын Хурц, хүчиндэгч Загдаа, зодоонч Номтойбаяр нартай нэг камерт хийвэл хоорондоо нэгнийгээ хүчиндээд, зодоод гоё юм болно доо.

irgen
irgen
2020-11-12 07:51

tend n cobid garval yaanada ene hden tomchud maani

Энхмаа
Энхмаа
2020-11-12 18:41

Жонхуугийн мөнгөөр Элбэгдоржийг олон түмэн үзэн ядт�##� харлуулсан гэж ярьдаг. Энэ үнэн байх шүү.

Зочин
Зочин
2020-11-13 13:17

Монголын улс төрийн хоригдлууд

Зочин
Зочин
2020-11-13 15:06

Bugd adgiin shaarnuud

Enhiig sahiulagch
Enhiig sahiulagch
2020-11-13 17:28

Ene humuusiig sullahiig shaardaj bna. Neeh ard tumnii eruul mend ayulgui bdald zanalhiilsen gemt heregten bhgui bgaa bzdee. Zugeer turiin ajil hiih erhiig ni hasaal boloh gazar horij surjigneel ineedtei yum be. Olon ulsiin tuwshind bol teneg shuuhtei uls l haragdaj bga bhdaa. Teheer deerees shidsen chuluu bdag bhoo.

Холбоотой мэдээ

Back to top button