Жил бүрийн арваннэгдүгээр сарын 16-нд улс орныхоо түүх соёл, уламжлалыг гүнзгий судлан хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэг хүнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг. Уг шагналыг 2005 оноос олгож буй бөгөөд 2007, 2008, 2018 онд олгож байгаагүй аж.
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
- 2014 онд Академич Хавтгайн Намсрай
- 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр
- 2019 онд “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Очирбат,Гончигдорж хоёр удахгүй шоронд орно. Энэ одонгоо яах вэ буцааж авдаг эдүү, ,өнгөрөө юү Авах ёсгүй хүмүүс авчдээ. Ш##гууртаа таараагүй хүмүүс олон бахйна