Нийгмийн

Шүүхэд “гомдсон” С.Баяраас болж эд хөрөнгийг нь хураах шийдвэр “царцчихаад” байна

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван ч хүн өнөөдөр шоронд хоригдож байна. Тэдний нэг Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан Санжийн Баяр болон түүний найз “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу 2020 оны 11-р сарын 12-нд товлогдоод байна.

“Бие нь муу байна, бие нь муудсан гэх мэтчилэн анхан шатны шүүхийн үйл явцыг удаашруулж, ял сонсохоос зайлсхийгээд байсан түүнийг өнгөрсөн долдугаар сард анхан шатны шүүхээс таван жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэтэл ял авснаасаа хойш биеийн байдал сайн байгаа бололтой нам жим л байна. Дамжин өнгөрөх 409-р хорих ангид цагдан хоригдож буй. Төрд ажиллаж байсан зарим хүмүүс шоронд орохоороо “Төр ажилласан хүндээ халтай юм. Хэрэг үйлдээгүй байж хэлмэгдлээ” хэмээн шоронд өлсгөлөн зарлаж, бие нь муудлаа эмнэлэг бараадлаа хэмээн гоншгоноцгоодог. Гэтэл С.Баяр тэгсэнгүй. Шүд зууж буй бололтой. Эсвэл дараагийн шүүх хурлаар ялаас чөлөөлөгдөнө гэж итгэж байгаа юм болов уу. Түүний найз Ч.Даваанямын хувьд хоёр жилийн хорих ял сонсоод буй.

Тэднийг ялласнаас гадна хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ бүхий АНУ дахь орон сууцыг хураан авч улсын орлого болгохоор шүүхээс шийдвэрлэсэн юм.Тэгвэл уг шийдвэрийн дагуу АНУ-ын Нью-Йорк, Манхаттан хотуудад байх тэдний нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх хүсэлтийг манай улсаас АНУ-ын хуулийн байгууллагад хүргүүлсэн талаарх мэдээллүүд хөвөрсөн.

Гэвч хууль эрхзүйн хувьд тухайн эд хөрөнгүүдийг нь хурааж, улсын орлого болох боломжгүй болчихоод байгаа гэх. Учир нь С.Баяр, Ч.Давааням нар өөрсдийгөө гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэлзэж, давж заалдах шатны шүүхэд “гомдчихоод” байгаа учраас эд хөрөнгийг нь хураах анхан шатны шүүхийн шийдвэр “царцчихаад” байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл энэ хэргийг гурван шатны шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давах болон хянах шатны шүүх хурлаар баталгаажуулж байж л С.Баяр, Ч.Давааням хоёроос хохиролын мөнгийг гаргуулж, АНУ дахь хаусуудыг нь хураах эрхзүйн орчин бүрдэх нь.

-С.БАЯР ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГӨӨ ЭХНЭР, ОХИН, НАЙЗАА АШИГЛАЖ АНУ-Д ХАУС БОЛГОЖ “НУУСАН” БАЙЖЭЭ-

Тэднийг яг ямар хэрэг үйлдэж яллуулсныг дэлгэрэнгүй сийрүүлье.

1. Шүүгдэгч С.Баяр нь 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

2. Мөн Оюу толгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан,

3. Найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн "Петровис трейдинг” ХХК, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК нь 418,385,173,982.34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюу толгой” болон “Петровис трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан,

4. Шүүгдэгч С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын "Банк оф Америка" банк дахь өөрийн болон эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан,

5. Шүүгдэгч Ч.Давааням нь С.Баяртай бүлэглэн Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор С.Баярын охинтой хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын "Банк оф Америка" банк дахь С.Баярын болон түүний эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан хэрэгт тус тус холбогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-11-11 09:58

Экс Ерөнхий Сайд С Баяр АНУ байгаа үл хөдлөх 7 хаус биш 9 хаус болж хувирлаа . Тэр 9 хаусыг дуудлага худ�##�аагаар үл хөдлөх хөрөнгийг нь борлуулж улсын орлого болгох нь зөв

popdolt
popdolt
2020-11-11 12:40
Reply to  зочин

Нэгдсэн улс өөрийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгийг жижиг монголын авилг�##�ч гэж цоллуулдаг шүүхийн шийдвэрийг хүлээн аваад хурааж дуудлага худ�##�даанд оруулж олсон доллорыг монголд шилжүүлэх нь юу л бол?!!! Ард иргэнээ хуурч байна ???Эсвэл бие биенээ хуурч Хүр хүчтэй гэж өвөр хөөрөндөө кайф авч дашрамд бидний тархийг угааж байна уу? гэх эргэлзээ

Холбоотой мэдээ

Back to top button