Нийгмийн

Д.Нямхүү: Нэгдүгээр хавьтлын 24 хүнээс хоёр нь халдвартай гарлаа

ЭМЯ-наас коронавирус илэрсэн жолооч болон түүний эхнэрийн  нэгдүгээр хавьтлын 24 хүнээс авсан шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэлэхдээ “24 хүнээс хоёр нь халдвартай гарлаа. Энэ хоёр хүний цаашаа контакт үүсгэсэн хүмүүсийг судалж байна. Нэг нь МУБИС-ийн оюутан дүү нь. Нөгөө нь ээж нь. Энэ хоёр хүний хавьтал болсон хүмүүсийг судалж байна. Судалгаа хийх маш ярвигтай, цаг хугацаа орсон ажил. Тайлбар мэдээлэл өгөхтэй харьцуулах аргагүй.

Тиймээс ЭМЯ-наас албан ёсоор мэдээлэл өгмөөр байна. Маш олон хүн ажил хийлгэхгүй утсаар залгаад байгаа нь хэцүү байна. Тиймээс хэвлэлийнхэнд эцсийн байдлаар хариу өгвөл та бүхэнд ч амар, нийт ард иргэдэд ч амар. Зөв мэдээлэл хүргэх нь ковидтой тэмцэж байгаа ажлын  50 хувь шүү. Дотроо хэн мэдээлэл түрүүлж хүргээд байна гээд дотроо бие биенийгээ зэмлэх тохиолдол гарч байна шүү дээ.

Зөндөө ажил хийж, хөөж, бүртгэж байж мэдээлдэг болохоос хам хум мэдээлэх боломжгүй. Бүх юмыг сайн нягталж байж хамгийн үнэн бодит мэдээлэл өгөх гэж байна. Дотор ажиллаж байгаа хүмүүсийг эвдрэлцүүлнэ гэдэг бол бидний ажилд садаа болно гэсэн үг. Тиймээс түрүүлж мэдээлэх гэж ард иргэдийг битгий оволзуулаач. Бид сандрахгүй аажуухан ажлаа хиймээр байна. Тэгж байж олон хавьтлуудыг тусгаарлаж, хянах юм” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button