Нийгмийн

“Тавантолгой дулааны станц” компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам эзэмшинэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани, 20 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшинэ.

Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар, “Оюу толгой” компани хооронд байгуулсан Нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилга угсралтыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан Оюутолгой төслийг эрчим хүчээр найдвартай хангахаар тусгасан юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. за тэгвэл эзэмшсэн хувьцааныхаа хувиар хөрөнгөө гаргаж ажлаа эхлүүлцгээх болж дээ, гэвч бөөн өртэй 50, 20 хувийнхан хаанаас юу өгөх юм бэ…. татварын мөнгийг тийш нь хийнэ гвл үгүй шүү…ябүх иргэд ЭТТ 1072 шиг хувьцаа авах ёстой. Яагаад гэвэл гол түүхий эд нүүрсний хувьцааг эзэмшигчид нь МУ-н иргэд учраас…..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button