ЭРҮҮЛ МЭНД

Баянзүрх дүүргийн 6-р хорооны өрхийн эмнэлэгт халуурч очсон МУБИС-ийн 5 оюутныг тусгаарлажээ

Өнөөдөр буюу 2020 оны 11 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвөөр 15:00 цагийн үед МУБИС-ийн таван оюутан халуурсан байдалтай үзүүлэх гэж ирсэн байна.

Улмаар хорооны байр руу нэвтрэн орсон учир тэдгээр оюутнуудыг өрхийн эмнэлгийн байранд түр тусгаарлаж, 15:00 цагаас хойш хорооны орчимд хөл хорио тогтоосон байгаа аж.

Оюутнуудаас сорьцийн шинжилгээ авч хариу гартал түр тусгаарласан байгаа бөгөөд 11-р сарын 12-ний өдөр буюу пүрэв гарагт хороо болон өрхийн эмнэлэг иргэдэд түр үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсныг мэдэгджээ.

Ариутгал халдваргүйжилт хийж, холбогдох мэргэжлийн байгууллагаас шийдвэр гарснаар иргэдэд үйлчилж эхлэх юм байна. Өрхийн эмнэлэг гэрээр тусламж үйлчилгээ үзүүлнэ. Утсаар мэдээлэл өгөх юм байна. 70153007,99026946

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button