Нийгмийн
ХӨСҮТ-ийн хоёр ариутгагчийн шинжилгээнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тухай ээлжит мэдээллийг хийж байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Хавьтлын 600 гаруй хүний шинжилгээнээс 12 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 7 тохиолдол бүртгэгдсэний 5 нь хавьтал, хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагчид юм. Ингэснээр Монгол Улсанд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 831 болж байна. Үүнээс одоогоор 365 хүн эдгэрээд байгаа бол 457 хүн эмчлэгдэж байгаа юм” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.