Нийгмийн

“АМ БАРИХ” бодлого боловсорсоор таван жилийн ял “ТӨЛӨВЛӨЖЭЭ”

Дөнгөж жилийн өмнө Зөрчлийн хуульд байсан “гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. Гэтэл  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” заалтад дахин өөрчлөлт хийх төсөл боловсруулжээ.

Ингэхдээ ялын хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй, зөвхөн сэтгүүлч гэхгүй жирийн иргэд ч нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх боломжийг боомилжээ. Өөрөөр хэлбэл та бидний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд аюул учирлаа.

Олон нийтийн зүгээс зөвхөн сэтгүүлчдэд л хамааралтай заалт мэт буруугаар ойлгож, сэтгүүлчдийг “бүү давар”, “та нарт тохирсон хууль” хэмээн баясацгааж буй нь харамсалтай. Яг үнэндээ иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхий л талаар хянан цагдах, хязаарлан боомилохоор тусгасан байгааг огт тоосон шинжгүй. Гэтэл хөшигний цаана иргэд, олон нийт нь хуулийн мэдлэггүй, мэдээлэлгүйг Х.Нямбаатараар халхавчилсан Засгийн газар овжноор ашиглах нь.  Тэдний боловсруулсан “амыг барих” бодлого жилээс жилд боловсронгүй болсоор өдгөө таван жил хүртэлх ял төлөвлөчихөөд байгаа нь энэ. Зөрчлийн хуульд байсан зүйл заалт богино хугацаанд хэрхэн эрүүжсэн процессыг та бүхэнд хүргэж байна.

2017 ОНД БАТЛАГДСАН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬД:

6.21-р зүйл.  Гүтгэх

"Гүтгэх буюу хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг олон нийтэд  дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” 

Энэ зүйлийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар хүчингүй болсонд тооцсон юм.

2019 ОНД БАТЛАГДАЖ, ОДОО ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ БУЙ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД:

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”

Энэ зүйлийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр нэмсэн.

ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР ҮЕД БУЮУ ОДОО БОЛОВСРУУЛСАН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨД:

“13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, түгээх

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.захиалгаар;

2.2.хүүхдийн эрхийг зөрчиж;

2.3.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж;

2.4.гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож;

2.5.сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”

СЭТГҮҮЛЧИД УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДИЙГ ХАРДАЖ СЭРДСЭНИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОХГҮЙ ГЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ НЭР БҮХИЙ ГИШҮҮД БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Харин  боловсрох тусам эрүүжсээр байгаа  дээрх хуулийн зүйл заалтыг сэтгүүлчдэд хал палгүй болгох хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар боловсруулж байна.

Тодруулбал улс төрчдийг хардаж сэрдэж бичих сэтгүүлчдийн эрхийг нь боомилолтоос гаргах зорилгоор уг хуулийн төслийг санаачлаад буй юм. Одоо санал авах, боловсруулах шатандаа яваа бөгөөд тун удахгүй өргөн барихаар төлөвлөжээ. 

2020 ОНД УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР, М.ОЮУНЧИМЭГ, Б.ЖАРГАЛМАА НАРЫН БОЛОВСРУУЛЖ БУЙ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨД:

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах тайлбар нэмсүгэй:

“Тайлбар: Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй.

Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.

ДҮГНЭЛТ: Х.НЯМБААТАР СЭТГҮҮЛЧДЭД ШОГЛУУЛСНЫХАА ХОНЗОНГ САЙДЫН СУУДЛААС АВЧ БАЙНА

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй “гүтгүүлэгч” улс төрчид сэтгүүлчдийн баримтуудаар “шоглуулж”, олон нийтээс муу үнэлгээ авч байсныхаа “өш хонзонг” одоо сайдын суудлаас авч эхлээд байна. ХЗДХ-ийн сайд албан тушаалд байгаа дээрээ сэтгүүлчдийн “амыг барих” аргаа боловсруулж, Эрүүгийн хуулийг ийн “чангалж” байна гэж харж байна.

Гэвч ардчилсан нийгмийн амин сүнс болох иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг Эрүүгийн хуулиар булаан авах гэсэн энэхүү санаархалтай  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, уран бүтээлчид, иргэд, олон нийт эвлэрэхгүй бөгөөд харин ч цаашид хатуу тэмцэхээ илэрхийлж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-12-12 11:27

Дээд т�##�,дунд т�##�ын дарга наруудтайгаа хариуцлагаа тооцоочоо. Ардууд тайгаа зуур�##�даад торгоод байх юм.

Зочин
Зочин
2020-12-12 15:22
Reply to  Иргэн

Эсэргүүцэж байна. Одоо яг ийм тохиолдолд та нар УИХ-н сонгосон гишүүнтэйгээ ярилцаж батлахгүй эсрэг сан�##� өгөх үүрэгтэй.

Зочин
Зочин
2020-12-12 11:38

Бид ямар нийгэмд амьдарч байнаа.Социолизмын үед үг хэлэх эрхээ эдэлж чадахгүй байснаас үүдэж 36000 иргэнээ нүдэн дээрээ хэлмэгдүүлж �##�уулсан улс шүү дээ.Удахгүй 5жилийн хорих ял нь цаазын ялаар солигдох юм байна даа.Дэг журам гэдэг дээрээсээ доошоо хэрэгжүүлдэг байв�##� үр дүнтэй байдаг.Манайх бол доороосоо дээш журам хэрэгжүүлэх гээд,болоогүй насаараа суух юм шиг өөрсдийнхөө эрхийг хамга�##�уулахаар хууль батлаад байх юм.Ингэхээр авилга,муу муухай цэцэглэж л таарна даа.Нямбаатараа одоо боль доо.Давхардсан нэрээр 5 сая гаруй зөрчлийн хуулиар торгоосон байна.Одоо бүр шорнжсон, мэдрэгчтэй гав зүүсэн орон болох нь нээ

Зочин
Зочин
2020-12-12 12:34
Reply to  Зочин

Huuliin zaalt ni zohiogchiin toirogtoo uilchilehiin eruuliig talibay

Зочин
Зочин
2020-12-12 14:26

Хүрэлсүх МАН тайгаа ард түмний шоронд орох хугацаа бас бх блгүй дээ Ман арай л бна шүү

Зочин
Зочин
2020-12-12 20:13
Reply to  Зочин

Цагаан захтнуудын буюу ард түмний нэрийг барьж сонгогдчихоод баялгийг хүртдэг эрх мэдэлтнүүдийн хэрэгт хөнгөн шийтгэл хүлээлгэдэг. Худ�##� гэдэг нэрийн доор баримт байхгүйч олон түмний хараанд өртсөн хэргийг хүндрүүлж бна.
Энэ 2 хэргийн Улсад учруулсан хохирлыг жинлэж үз.
Энэ шударга ёс уу

Зочин
Зочин
2020-12-12 14:29

Ард түмний төлөөлөл гэгддэг улс төрчид илүү хариуцлага хүлээдэг хууль л хэрэгтэй байна. Жирийн иргэдээ Үндсэн хуулийн эрхээ эдэлж чадахгүй байгаагийн хариуцлагыг тэд хүлээдэг болох хэрэгтэй байна

Зочин
Зочин
2020-12-13 18:13
Reply to  Зочин

Хүүкийн уяатай нохой уяа нь �##�дуурчаад г�##�зуурч бн. Албаар тавьсын болов уу?

БИ
БИ
2020-12-12 15:20

ГУЦ ВАА

Зочин
Зочин
2020-12-12 16:04

Дараачийн УИХ-ын хамгийн гол үүрэг нь эдийн засгаа аврахад биш буцаад Ардчилсан тогтолцоо руугаа шилжихэд орших юм байна даа гэж кккк

Зочин
Зочин
2020-12-12 18:29
Reply to  Зочин

Сан�##� нэг бна. МАН-ыг туухийн хог хаяж нэрийг нь энэ олон шагн�##�тай нь хориглохгуй бол Монгол еедлехгуй. Бусад соц байсан улсууд коммунистуудыг хориглосноор хегжиж бна. Ардчил�##� монголын амин сунс.

Зочин
Зочин
2020-12-12 16:53

Нямбаатар одоо боливол яасан юм.Ямар олон хуулинд өөрчлөлт оруулах гээд байгаа юм

Zochin
Zochin
2020-12-12 17:32

Chi haramsah bolno

Sugar
Sugar
2020-12-12 20:56

ЭНХСАРАН СУВИЛАЛЫН ТУХАЙ ҮНЭНИЙГ БИЧСЭНД МӨН Ч ИХ ХОРСОЖ БАЙНА ДАА. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙГ ӨӨРИЙН ЦҮНХ БАРИГЧДААР ДҮҮРГЭСЭН ШҮҮ ДЭЭ ЭНЭ НОВШ. НАСААРАА ЭНЭ СУУДАЛД СУУХГҮЙ Л ЛАВТАЙ.

Зочин
Зочин
2020-12-12 21:40

Hohinee uhsenee hiij songosiin

Зочин
Зочин
2020-12-13 09:03

АН засгийн эрх барьж байхдаа нэг сайдын авгайг мууллаа гээд сайтуудын сэтгэгдэлийг хориглож байсан шиг юм болох нь д

Холбоотой мэдээ

Back to top button