ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: “TIME” сэтгүүлийн 2020 оны онцлох эрхмүүд

“Nickelodeon” сувагтай хамтран “Time” сэтгүүл энэ жил анхны удаагаа оны онцлох хүүхдийг шалгаруулсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаад тус сэтгүүлийн бусад 2020 оны онцлох эрхмүүдийг танилцуулж байна.

ОНЫ ОНЦЛОХ ХҮН

“Time” сэтгүүл 1927 оноос хойш оны онцлох хүн тодруулсаар ирсэн билээ. Тэгвэл энэ жил АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден болон анхны өнгөт арьстай эмэгтэй ерөнхий сайд болох Камала Харрис нар оны онцлох хүнээр тодорчээ. Тэд эрүүл мэндийн салбарынхан, доктор Энтони Фаучи, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид, ерөнхийлөгч Дональд Трамп нарыг давж, оны онцлох хүнээр нэрлэгджээ.

ОНЫ ОНЦЛОХ ХАМГААЛАГЧ

АНУ-ын коронавирустэй тэмцэх багийн гишүүн доктор Энтони Фаучи, эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэгчдийг оны онцлох хамгаалагдчаар тодруулсан байна.

ОНЫ ОНЦЛОХ БИЗНЕСС ЭРХЛЭГЧ

“Zoom” компаний үүсгэн байгуулагч болон захирал Эрик С. Юань.

ОНЫ ОНЦЛОХ ТАМИРЧИН

“NBA”-ын дөрвөн удаагийн аварга, Лос Анжелес Лейкерс багийн тоглогч Леброн Жеймс.

ОНЫ ОНЦЛОХ ЭНТЕРТЭЙНЕР

К-поп хамтлаг BTS. Тэд энэ жил “Грэмми” шагналд нэр дэвшсэн анхны К-поп хамтлаг болсон бөгөөд “Dynamite”, “Life Goes On” гэх уран бүтээлүүд нь “Billboard Hot 100” чартыг тэргүүлсэн юм.

Эх сурвалж: BBC

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button