НИЙГЭМ

МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар Нинжийн Дэмбэрэлийг сонголоо

МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар хэнийг сонгох асуудал удтал дуншиж, араасаа нэлээд хэл ам дагуулсны эцэст өнөөдөр цэг тавьлаа. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдан, ерөнхий захирлаар Нинжийн Дэмбэрэлийг сонгов. Тэрбээр 11 саналаар тэргүүлж, эл албан тушаалд томилогдох болзлыг хангав.

 Нинжийн дэмбэрэл гэж хэн бэ.

1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн II сургуулийг төгссөн.

Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуульд хүүхдийн эмч мэргэжлээр, ХААИС-ийг Эдийн засгийн магистр мэргэжлээр 1999 онд төгссөн. Хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй.

1999 онд өөрийн  СтатусКом ХХК-г байгуулан интернет телефоны үйлчилгээг нэвтрүүлэн интернет, тоон технологийг хэрэглээнд ашиглах эхлэлийг тавьж, 1999 онд Пропаганда XXI төв төрийн бус байгууллагыг байгуулан олон нийттэй харилцах урлагийг нэвтрүүлж байжээ. ТэрDээр 2004 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар нь ажиллаж, 2006 оноос Монгол улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар, 2008-2010 онуудад хэвлэл мэдээллийн байгууллагуудад гэрээгээр ажиллаж Монгол Шуудан сонинд редактор, телевизийн чөлөөт уран бүтээлчийн ажил хийж байв. 

Н.Дэмбэрэл нь 2012 оны аравдугаар сараас МАН-д Улс төрийн бодлогын хэлтэс, Олон нийт, хэвлэл мэдээллийн газрын даргын албыг тус тус хашсан. Улмаар 2015 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улс төрийн бодлогын газрын дарга, 2018 оны гуравдугаар сараас Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан юм. 

Н.Дэмбэрэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байх үедээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр хүндэд халдсан,  УИХ-ын гишүүн асан Ч.Улааныг “Цайрт минерал”-тай холбон гүтгэсэн гэдэг үндэслэлээр хорих ялаар шийтгүүлж байсан удаатай. Улмаар дөрвөн сар хоригдох ял сонсож байсан ч нэг сар шоронд суугаад, 10 орчим сая төгрөг төлж, чөлөөлөгдсөн гэгддэг.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ерөнхийлөгч . Баттулгаа дэмжье
Ерөнхийлөгч . Баттулгаа дэмжье
2020-12-22 19:05

Хүрэлсүхтэнгүүд . Миеэгийн нөхдүүдтэй нийлчихэж хөөрхий дөө зүгээр л агуу их попрол шүү дээ ийм гарууд 60 тэрбумыхныг лна цэвэрлэнэ гэж гарч ирээд миеэгээсээ үхтэлээ айгаад чаавас хүрэлсүх бол урваачсүх урвамтгай урваж сурсан гар аймхай хэлсэндээ биш хөөрсөндөө дандаа хөөрцөглөнө өөр юу ч байхгүй хов хоосон . Жэнко бол түүний хажууд хэлсэндээ . Эр . Хүн

Холбоотой мэдээ

Back to top button