Нийгмийн

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн хоёр жолооч ЭЕРЭГ гарч, PCR-аар баталгаажжээ

ЭМЯ өнөө өглөө мэдээлэл хийх үеэр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусны жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Харин өглөөний мэдээллээс хойш таван иргэнээс коронавирус илэрчээ. Тодруулбал,  

  • “Тэнүүн-Огоо” компанийн жолоочийн ойрын хавьтал хоёр жолооч,
  • Тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр иргэн,
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн эмчээс тус, тус илэрсэн байна.

Халдвартай болох нь батлагдсан автобусны жолооч нь энэ сарын 19-нд ХСҮТ-д нас барсан талийгаачийн оршуулгад оролцож, арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл ажилдаа явсан байна. Иймд 20-24-ний өдрүүдэд Шархад-Зунжин чиглэлийн автобусаар зорчсон иргэдийг шинжилгээ өгөх шаардлагатай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button