ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын хавьтал болох 13 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр вирус судлалын лабораториудад нийт 14216 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод шинээр бүртгэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхан болон давтан шинжилгээгээр гарлаа.

“Тэнүүн-Огоо” компаниас гаралтай, “Мөнххада”, “Ачтан” эмнэлгүүдийн хавьтлууд. Ингээд Улаанбаатарт 616 батлагдсан тохиолдолтой боллоо.

  • "Ачтан” эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүд.
  • "Тэнүүн-Огоо” компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол байгаа.
  • "Мөнххада” компанийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгдсэн.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1442 болсон бол үүнээс 896 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 535 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 11, хүндэвтэр 106, хөнгөн 416 байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button