ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 6 ажилтан зэрэг 21 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирус цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “2021 оны нэгдүгээр сарын 15-нд вирус судлалын лабораториудад нийт 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотоос илэрлээ.

Дөрөв нь Ачтан эмнэлгийн голомттой холбоотой. Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 6 ажилтнаас, Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэдээс 6 хүнээс, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Ингээд нийт Улаанбаатарт батлагдсан тохиолдол 685 боллоо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button