УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: МАН-ын амлалтыг уламжлаад явчих боломжтой гэж Д.Оюун-Эрдэнийг дэмжсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжсэн. Одоо МАН-ын бага хурал хуралдаж эхэлсэн. Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн Д.Оюун-Эрдэнийг дэмжих эсэхээ хэлэлцэнэ. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг намаас дэмжсэний дараа УИХ-аар хэлэлцэх процессууд эхэлнэ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “МАН-ын Удирдах зөвлөлийн ирц 95 хувьтай хуралдлаа. 100 хувийн саналаар Д.Оюун-Эрдэнийг дэмжсэн. МАН 2020 оны сонгуульд оролцохдоо амласан амлалт бий. Нийгэмд шударга ёс тогтоож, хариуцлагын тогтолцоо бий болгох. Хоёрдугаарт байгалийн баялгийг ард түмэнд хүртээмжтэй болгох. Ялангуяа Оюутолгойтой холбоотой асуудал байна. Энэ асуудалд шинэ Засгийн газар анхаарч ажиллах ёстой.

Энэ хоёр бодлогыг аваад уламжлаад явчих боломжтой гэж үзэж Д.Оюун-Эрдэнийг дэмжсэн.

Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд яг хуучнаараа томилно гэж хэлж мэдэхгүй байна. Засгийн сайд нар дөнгөж сураад явж байсан. Тиймээс солиод бужигнуулаад байх шаардлагагүй гэсэн хувийн байр суурьтай байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button