ДЭЛХИЙ

ИМПИЧМЕНТ: Дональд Трампыг яллахгүй бол тэрбээр дахин хүчирхийлэлд турхирна

Дональд Трампыг шүүх хурал Вашингтоны цагаар өнгөрсөн мягмар гарагийн 13:00 минутад эхэлсэн билээ. Тэгвэл АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намын гишүүд өөрсдийн үндэслэлээ гарган Дональд Трампыг нэгдүгээр сарын 6-ны бослогыг турхирсан гэж дүгнэсэн байна. Мөн Ардчилсан намын гишүүд хэрвээ Трампыг яллахгүй бол тэрбээр дахин хүчирхийлэлд турхирна хэмээн анхааруулсан аж.

Пүрэв гарагт үргэлжилсэн шүүх хурлын үеэр Ардчилсан намынхан нэгдүгээр сарын 6-ны бослогын дүрс бичлэгийг баримт болгон ашиглажээ. Ардчилсан намаас Конгрессод нэр дэвшсэн Тед Лиу шүүх хурлын үеэр “Ирээдүйн албан тушаалтан болон Ерөнхийлөгч үүнтэй ижил зүйл хийхгүй гэдгийг баттай болгохын тулд энэ шүүх хурлыг явуулж байгаа” хэмээсэн юм.

Дональд Трампын өмгөөлөгчид өөрсдийн үндэслэлээ баасан гарагт (Вашингтоны цагаар) толилуулна. Түүнийг дэмжигчдээ хүчирхийлэлд турхирсан гэдгийг эсэргүүцэн өмгөөлөгчид нь ноён Трамп үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн хэмээж байгаа билээ.

Ноён Трампыг яллахын тулд сенатуудын гуравны хоёр нь түүнийг гэм буруутай гэж үзэх ёстой. Гэхдээ түүнийг гэм буруутай гэж үзэх магадлал бага байгаа юм.

Хэрвээ Трампыг буруутай гэж үзвэл сенатууд түүнийг дахин сонгуульд өрсөлдөхөөс хориглох тал дээр санал хурааж болно. Мөн түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүдэд өгдөг тусгай эрхүүдээс түдгэлзүүлж болох юм.

Эх сурвалж: BBC, CNET

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button