ДЭЛХИЙ

Дональд Трампыг цагаатгасан тул тэрбээр дахин сонгуульд өрсөлдөж болно

Дональд Трампыг шүүх хурал Вашингтоны цагаар өнгөрсөн мягмар гарагийн 13:00 минутад эхэлсэн билээ. Тэгвэл АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намын гишүүд пүрэв гарагт (2021.02.11) өөрсдийн үндэслэлээ гарган Дональд Трампыг нэгдүгээр сарын 6-ны бослогыг турхирсан гэж дүгнэсэн байна. Мөн Ардчилсан намын гишүүд хэрвээ Трампыг яллахгүй бол тэрбээр дахин хүчирхийлэлд турхирна хэмээсэн юм.

Харин Трампын өмгөөлөгчид баасан гарагт (2021.02.12) өөрсдийн үндэслэлээ гаргахдаа Трампыг хүчирхийлэлд турхирсан гэдгийг үгүйсгэн шүүх хурлыг шударга бус үндсэн хуулийг зөрчсөн хэрэг гэжээ. Сенатууд бямба гарагт саналаа хураан 57-43 харьцаатайгаар Трампыг гэм буруугүй хэмээн үзсэн байна. Иймд тэрбээр дахин сонгуульд нэр дэвшиж боломжтой боллоо.

2020 оны анхны импичментийн шүүх хурлаар түүнийг 48-52 саналын харьцаатай гэм буруугүй гэж шийдэж байсан юм.

Тэгвэл бямба гарагт ноён Трамп энэ долоо хоногийн анхны мэдэгдлээ хийж өмгөөлөгч болон өөрийг нь гэм буруугүй хэмээн үзсэн сенатуудад баярласнаа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ “Юуны өмнө шаргуу ажилласан миний өмгөөлөгчдийн баг болон шударга ёс, үнэнийг хамгаалах гэж уйгагүй зүтгэсэн бүх хүмүүст талархсанаа илэрхийлэхийг хүсэж байна” гэсэн юм.

Трамп нэмж хэлэхдээ “Америкийг дахин агуу болгох хөдөлгөөн маань дөнгөж эхэлж байна. Ирэх саруудад та нартай хуваалцах зүйл их бий. Би бүх иргэддээ зориулж Америкийн агуу байдлыг бүрэлдүүлэх замналаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button