Нийгмийн

“Зөв” аарцыг БНСУ-д худалдаалахаар тээвэрлэж эхэлжээ

“Тэсо” корпорациас үйлдвэрлэдэг “Зөв” брэндийн найруулдаг хуурай аарц, аарцан үрэл бүтээгдэхүүнүүд БНСУ-ын зах зээл дээр эрэлттэй байгаа тухай бид өмнө мэдээлж байв. Тэгвэл дээрх бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар тээвэрлэлтийн ажил эхэлжээ.

Аарцан үрлийн хувьд олон улсын стандартаар, аарцан суурьтай, хэд хэдэн төрлийн жимсний амттай гардаг үрлэн бүтээгдэхүүн. Харин найруулдаг аарцны хувьд хэдий нь хэрэглэгчдэд таашаагдаад буй, халуун усанд хийж найруулаад л цоо шинэ аарц болдог, орчин үеийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн юм.

Коронавирусийн энэ цаг үед монгол аарцаар дархлаагаа дэмжих нь зөвхөн бидний хувьд төдийгүй солонгосчуудад ч шинэ эрэлт, хэрэгцээ болжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button