УЛС ТӨР

АН-ын даргад нэр дэвшигчид С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монголын улстөрийг АН-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч ойрын өдрүүдэд АН-ын даргыг сонгох дотоод сонгууль анхаарал татсан асуудал болоод байгаа билээ. Тус намын 200 мянга гаруй гишүүд 3-р сарын 28-ны өдөр болох сонгуулиараа даргаа сонгоно. 19 нэр дэвшигчээс шигшигдэн үлдсэн АН-ын даргад нэр дэвшигч дөрвөн эрхэм өнөөдөр сонгуулийн сурталчилгааны нээлтээ Ардчиллын алтан хараацай Зориг агсны хөшөөнд цэцэг өргөснөөр эхлүүллээ.

Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж буй Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар Ардчиллын алтан хараацай С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, эв нэгдлээ эрхэмлэн, ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэхээ тунхаглан сурталчилгаагаа эхлүүлж буй нь энэ юм.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэл: Миний хувьд АН-ын даргын сонгуульд цуг шинэчилнэ гэсэн уриатай орж байна. Шинэчлэл гэдэг зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол улсын асуудал. Ардчилсан намд бүрэн шинэчлэл хийх ёстой гэж үздэг. Ардчилсан нам илүү хурдтай болж өөрчлөх ёстой. Хурдтай гэдэг нь үзэл баримтлалтай, цахим, илүү хурдтай, үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, төр засаг, иргэд хооронд холбоос хийдэг нам болж өөрчлөгдөх шаардлагатай гэж үздэг.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Пүрэвдаваа: “Зогсолтгүй урагшилж тогтвортой хөгжье” гэсэн уриатай “Тогтвортой хөгжил” гэсэн мөрийн хөтөлбөртэй энэ удаагийн сонгуульд  оролцож байна. Хийх ажлаа богино, дунд, урт хугацааны зорилт гэж эрэмбэлсэн. Богино хугацаанд өнөөдрийн үүсээд байгаа талцахыг нэн яаралтай шийдвэрлэнэ. Дарга төвтэй намаас гишүүд төвтэй нам болно. Дунд хугацаанд 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулах ёстой. Урт хугацаанд Ардчиллыг тордож авч явах ёстой.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Амартүвшин: Ардчилсан намын таван ялалт хэмээх зорилтыг дэвшүүлж байна. Бидний судалгаагаар Ардчилсан намын эв нэгдэл хамгийн сөрөг асуудлыг дагуулж байна. Жишээ нь  Ардчилсан намын даргын сунгаанд оролцож байгаа бид бол өрсөлдөгч биш. Бидний өрсөлдөөн бол хагарал бутрал. Үүнийг ялах ёстой.  Сүүлийн үед Монголын хөгжлийн үзэл санаа гэдэг зүйл орхигдсон байна. Тиймээс үзэл санааны хувьсгал хийх ёстой. Ардчиллын таван ялалт биелэгдвэл Монгол улс үндэстнээрээ ялна гэж үзэж байна.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболд: Миний сонгуулийн мөрийн хөтөлбөрийн уриа бол 2024 онд Ардчилсан намыг ялуулах юм. Гурван зорилт тавьж байна. Нэгдүгээрт Ардчилсан намын дотоод эв нэгдлийг хангахын төлөө бүх хүчин чармайлт, хэлцэл, шахалтыг хийнэ. Хоёрдугаарт бид бодлогын сөрөг хүчин байх ёстой. Гуравдугаарт бодлогын сөрөг хүчнээс ялагч нам гэсэн зорилт тавьж байна. Ардчилсан намыг нэг даргын командаар биш хамтын удирдлагаар хөгждөг нам болгоно. Монголын ард түмэн ардчилалд хайртай. Ардчилсан нам ард түмний хүсэл, итгэл, үнэмшилд нийцсэн нам болохын тулд энэ удаагийн сонгууль чухал ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-15 15:31

Amartuvshin ni deer yum shig haragddag Erdenebold biznestee mengee zarahgui iim zuild mebnge zarah gej odoo ambitsi hereggui tsag irsen

Зочин
Зочин
2021-03-15 17:03

Зориг нам с�##�гаж байсан. Та нар тэгнэ гэсэн үг үү

Ardchilaliin anhdagch
Ardchilaliin anhdagch
2021-03-15 17:12

Z##lcgaa . Hend ch hereggui yumnuud.

Зочин
Зочин
2021-03-15 17:34

Мөн хуцваа Монголын улс төрийг ардчилсан намын үхээрүүдгүйгээр төсөөлбөл амар амг�##�ан байна.Энэ хулгайчууд өөрсдөө эрх барьж байхдаа Зоригийг �##�аа биз дээ. Яагаад Ж.Наранцацр�##�т агсан жинхэнэ мөрдөгчдөөр баг бүрдүүлж ажиллаад яг илрүүлэх гэж байхад элбэгдорж хар хулгайч түүнийг хорлосон юм бэ?. Ардчилсан намынхан элбэгдорж �##�уурчнаа яагаад илчилдэггүй юм бэ?

Уншигч
Уншигч
2021-03-15 17:58

Гантөмөр, Оюунгэрэл гээд боломжийн хүмүүсээ дэвшүүлэхгүй б�##�ай нам юм аа. Энэ байдлаараа цаашаа явахгүй ээ.

Зочин
Зочин
2021-03-15 21:39

Зориг шиг новш ХУ-гийн бууны нохой болсон. Наранцацр�##�т хулхи гар байсан. Үхсэн хойноо үнэд орохиймдоо

Холбоотой мэдээ

Back to top button