НИЙГЭМ

Дархлаажуулах цэгт цэвэрлэгээ хийгдээгүй, эм тариа, бээлий хангалтгүй зөрчил илэрчээ

МХЕГ орон нутгийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд нийт 12 зөрчил илрүүлжээ. 8 буюу 66 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Тухайлбал, өрөөнүүд нэг чигийн урсгалгүй, хувцас солих, тайлах хэсэггүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 06-ны өдөр дархлаажуулалтын суурин 28, явуулын 1, нийт 29 цэгийн үйл ажиллагаанд эмчилгээний, эрүүл ахуй, халдвар хамгааллын, эм, биобэлдмэлийн хяналтын 16, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт хийж байгаа 109 цэгийн гадна талд бусад чиглэлийн 109, нийт 125 улсын /ахлах/ байцаагчид хяналт тавин ажиллажээ.

Хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, эм тарианы нөөц дутагдалтай, бээлийний хүрэлцээ, хангамж дутмаг, хог хаях сав бэлтгээгүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийгээгүй зэрэг зөрчлийг илрүүлж, газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө гэж МХЕГ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button