НИЙГЭМ

Буриад түмний гарал үүсэл, үүх түүх, аж амьдралд хүндэтгэлтэй хандахыг уриалав

Өнөө жилийн улсын наадмын нээлтийн контентод Буриад зон олныг сарлаг унасан, эмэгтэйн хормойг удаа дараа сөхөж буйгаар дүрслэн үзүүлсэн нь багагүй шүүмжлүүлээд байгаа билээ.

Энэ талаар жүжигчин Г.Алтаншагай цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн.

Тэгвэл наадмын контенттой холбогдуулан Буриад зоны төлөөлөл уриалга гаргажээ.

Мэдэгдэлд “Буриад зоныг төлөөлүүлсэн үзэгдэл дээр эхнэр хүний хормойг удаа дараа сөхөж, ёс зүйгүй хэтрүүлэгтэй, сарлаг унаж аж байдлаас гажуудуулсан, буриад дээлний энгэрийн цайвар, хар, улаан өнгөний учир байдлыг алдагдуулсанд харамсаж байна.

Буриад монголчуудын амьдрал, соёл уламжлал, үүх түүх, гарал угсаанд хүндэтгэлтэй хандаж, уран бүтээлээ сайн судалгаан дээр үндэслэхийг уриалж байна” гэжээ.

Мөн П.Цэрмаа гэдэг иргэн энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэн:

“Сарлаг унасан буриад

Сагсагнаж байхыг харсангүй

Хамганы хормой сөхөөд

Хатарч байхтай таарсангүй

Халамцуу буриадыг мэдэх ч

Хатгалдаж байхыг нь харсангүй

Хачин этгээд хувцастай

Хөвхөлзүүлж ёохордохтой ч таарсангүй

Эндүүрээд байгаа нэгэнд

Эгдүүцэж хэлэх үг байна

Хадуураад байгаа нэгнийг ч

Хараад сууж тэвчихгүй байна

Хэтэвчээр чинь хэмжигддэг

Хэврэгхэн соёл үгүй шүү

Хүндлэлгүй хамаагүй оролдвол

Харин ч дуугүй өнгөрөхгүй шүү

Арвин их түүхийг минь

Анхнаас нь судлаж үзсэн үү та

Алтаргана наадмын дэвжээг

Алсаас ч гэсэн харсан уу та

Асар арвин соёлын минь

Атгаханыг ч гэсэн судалсан уу

Ахай баавай нараас ч

Аман яриаг нь сонссон уу

Олон олон буриадууд омогшоод өндөлзвөл

Олноор хядуулсан өвгөдөө өмгөөлөөд өмөлзвөл

Дүнзэн байшиндаа дотогшоо уйлаад эхэлбэл

Дүрэлзсэн цалгиа инээдээ нуугаад гуниглавал

Бардам зантай басган бат зогсоход бэлэн байна

Буриад зоныхоо өмнөөс баахан зэмлэхэд ч чадахаар байна

Ясыг нь хуссанч арилахгүй

Ёс заншилыг минь хүндлээрэй

Цусыг нь урсгавч мөхөөгүй

Цөөхөн буриадыг минь хүндлээрэй

Бусдад гэм хийдэггүй

Бурханлаг чанарыг нь хүндлээрэй

Буруу зөвийг тунгаах

Буурлуудыг минь ч хүндлээрэй “ гэж тэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

12 Сэтгэгдэл

  1. доромжлоод байх ч юу байхав дээ хүмүүсийг хөгжөөх гээд жаахан хэтрүүлсэн байна даа гэхдээ буриадууд ч бүр ч нэг их томоотой хүмүүс ч биш дээ гэмт хэргийн гар####таар Оросын буриад Хэнтийн буриадууд ч тэргүүлж байсан удаа тоон баримт бий шүү

  2. АЛТАНШАГАЙ НАР ҮНДЭСТЭН ЯСТНААР НЬ ДЭЭЛ ХУВЦСААР НЬ ЗАН ЗАНШЛААР НЬ ДАЙРЧ ДОРОМЖИЛЧИХООД ОЛОН ДОЛООН ЮМ ЯРИУЛЖ БИЧҮҮЛЖ ТАЙЛБАР ТАВИАД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ !!! ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ХУТГУУРТАЙ УУЧЛАЛ ЭРЭХГҮЙ БОЛ ЭВГҮЙДНЭ ШҮҮ !!!

  3. буриад зоны минь зөв. найруупагч баатарын буруу.тэр уучл#### гуй.####таншагайд буруу байхгүй.тэр найруулагчийн хий гэснийг хийсэн.

  4. Буриад дээлний 3 суд#### чинь 2 нь үргэлж хар (газар шороо) , улаан (асгаруулсан цус), хамгийн дээрх 3 дахь өнгө нь тухайн Буриад хүн ####ь овгийнхоос ш####тга####ж овгийнх нь өнгө байдаг гэсэн.

  5. Алтаншагай ч хормой сөхөх донтой юм шиг байна лээ.Одоо соёлын сайдынхаа хормойг сөхөөд давхиад байж дээ.

  6. Ганц Алтаншагайн үзүүлбэр ч биш, хэтрүүлэгтэй арай ч дээ гэмээр хошин хошин юм их элбэг, онцгүй тоглолт болсон. Ийм цахим гээд байгаа үзүүлбэр нь 99 жилийнхээр хийсэн шиг ганцхан байхад л болох байсан юм. Ука гэж яг л чучело огородное …

  7. zuun aimagt sarlag bhuu buriaduud sarlag unahuu hamganii hormoig hairtai hun ni sohhuu hamgan avgai dweltei huuhn olon hunii nuden der hormoigoo sohuulwed guiged bhuu ta min ee yu ch unasan yahuu gj zarim ni helj bn teguul tsaatanguut sarlag unaad garch irvel yaj bn yu geh bol

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button