ДЭЛХИЙМэдээУЛС ТӨРшуурхай мэдээ

ОХУ vs Япон: Энхийн гэрээ байгуулах хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

ОХУ, Японы хооронд газар нутгийн маргаан үргэлжилсэн хэвээр байгаа. Үүнтэй холбоотойгоор, Оросын хяналтад байгаа дөрвөн ч арлын нутаг дэвсгэрийн асуудал, арлууд дээр эдийн засгийн үйл ажиллагаа явуулах боломж зэрэг энхийн гэрээний хэлэлцээр цааш үргэлжилнэ гэсэн мэдээллийг Японы “Эн-Эйч-Кэй” /NHK/ агентлаг мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр мягмар гараг /2021.08.02/-т Японы Гадаад Хэргийн Яамны нэгдүгээр орлогч сайд Ямада Шигэо, ОХУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Игорь Моргулов нар дээрхи асуудлаар утсаар холбогдон ярилцсан байна.  

Хоёр орны дэд сайд нарын газар нутгийн маргаантай холбоотой яриа хэлэлцээ 7 сарын хугацаанд анх удаа болж байгаагаараа онцлогтойг эх сурвалж онцолжээ.

Япон Улсын хувьд Өмнөд Курилийн арлуудыг өөрсдийн нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэж тооцсоор ирсэн тул ОХУ-тай энх тайвны гэрээ болон нутаг дэвсгэрийн асуудлаарх хэлэлцээг өмнө нь зогсонги байдалд оруулж байсан. Японы эрх баригчид тэдгээр нутаг дэвсгэрийг хууль бусаар эзлэн авч, өөрийн өмч болгосон хэмээн Оросыг буруутгадаг.

Нөгөө талаас, ОХУ Японы өгч буй зэмлэл буруутгалд Дэлхийн II дайны үр дүнд Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлсэн хэмээн Орос өөрсдийгөө мөн зөвтгөдөг.

Ямада, Моргулов нар харилцан хүлээн зөвшөөрөх гарц шийдлийг олохын тулд энхийн хэлэлцээрийг цааш нь үргэлжлүүлэхээр харилцан  тохиролцсон бөгөөд арлууд дээр хамтарсан эдийн засгийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцоонд хүрлээ. Энэ нь энэ удаагийн утасны яриа үр өгөөжөө гэсэн үг юм.

Талууд мөн ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустины долдугаар сарын сүүлчээр Итуруп арал дээр хийсэн айлчлалын талаар ярилцсан байна. Гэсэн ч, Японы тал Оросын Ерөнхий сайдыг айчлалыг хууль бус айчлал хэмээн мөн л буруутгган, эсэргүүцлээ давхар илэрхийлсэн байна. Энэ асуудлаар оросын эрх баригчид Японы байр суурийг хүлээн зөвшөөрдөггүй юм.

ОХУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Игорь Моргулов дээр дурьдсан 4 арал дээр татвараас ангид тусгай бүс байгуулах тухай дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй гэж мэдээллийн агентлаг мэдээлэв. Учир нь, өмнө нь Оросын Ерөнхий сайд дээрх 4 арал дээр татваргүй бүсийг байгуулах санал дэвшүүлж байсан удаатай.

(Эх сурвалж: rossaprimavera.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button