
“Дисней+” үйлчилгээ Францын зохиолч Жюль Вернийн хамгийн алдартай бүтээл болох “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” /Twenty Thousand Leagues Under the Seas/ романаар цуврал кино бүтээхээр төлөвлөсөн байна. Тус кино нь нийт арван цувралаас бүрдэх агаад бүтээлийг “Наутилус” хэмээн нэрлэхээр болсон аж. Энэ талаар “Deadline” хэвлэл мэдээлэв.
Кино төсөл нь зохиолын гол баатар ахмад Немогийн үүсэл, түүний адал явдлын тухай өгүүлэх юм. Баатар зөвхөн дайснуудтайгаа тэмцээд зогсохгүй мөн усан доорх нууцлаг бүхний талаар олж илрүүлдэг зэрэг тун сонирхолтой, адал явдал дүүрэн түүхийг үзэгчдэд хүргэх юм байна. Киноны зураг авалт ирэх 2022 оны эхээр эхлэх аж.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.