ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Зөгийнүүд 63 оцон шувууг хөнөөжээ

Өмнөд Африкт, Саймонстауны эрэг дээрх Кейптауны ойролцоо “Улаан ном”-нд орсон 63 оцон шувуу үхсэн байдалтай олджээ.

“Задлан шинжилгээ хийх явцад шинжээчид оцон шувуудын нүдний эргэн тойронд зөгийд хатгуулсан шинж тэмдэг байгааг олж илрүүлсэн. Энэ бол маш ховор тохиолдол. Ийм эмгэнэлт явдал олонтаа тохиолддог гэж бид бодохгүй байна. Энэ бол гамшиг” хэмээн Өмнөд Африкийн эргийн Шувуу Хамгаалах Сангийн малын эмч Дэвид Робертс ярив.

Оцон шувуудын үхлийн бусад шалтгааныг эцэслэн гаргахын тулд шинжээчид дахин хэд хэдэн шинжилгээ хийх аж. Халдварт өвчин, эсхүл хорт бодист хордсон эсэхийг нь тогтоох юм.

Мөн оцон шувуудын дэргэдээс үхсэн зөгийнүүд ч олдсон байна. Энэ хэрэг тун хачирхалтай бөгөөд ойлгомжгүй байгаа юм.

Оцон шувуудын амьдардаг газар нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд зөгийнүүд ч мөн тус бүсийн эко системийн нэг хэсэг. Тэдгээр зөгийнүүдээс бал гаргаж авдаг гэнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнуудын ярьснаар өмнө нь ийм зүйл ер тохиолдож байгаагүй гэв.

Африкийн оцон шувуу бол олон улсын “Улаан ном”-нд ховордсон амьтдын жагсаалтад орсон байдаг ба энэ төрөл Өмнөд Африк, Намибид байдаг юм.

Одоо Дэлхий дээр 50 мянга орчим Африк оцон шувуу үлдсэн бөгөөд нэг зууны өмнө хоёр сая орчим тоо толгойтой байсан.

(Эх сурвалж: mignews)

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button