ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ: Эрчим хүчний хямралын улмаас тог цахилгаан тасалджээ

Хятадад эрчим хүчний хямрал үүсч, томоохон хэмжээний цахилгааны дутагдалд орсноор аж үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тасалдлаа. Тог цахилгаан хотын дэд бүтцэд ч хүрэлцэхгүй доголдол гарчээ.

Нийгмийн сүлжээнд гарсан мэдээллээс харахад гудамж талбайд замын хөдөлгөөний гэрлэн дохиог унтраасан бөгөөд хэд хэдэн мужийн иргэдийг цахилгаан хэрэгсэлээ асаахгүй байхыг хүссэн байна.

Ляонин, Гирин, Хэйлунцян мужийн хүн ам цахилгаан эрчим хүчний дутагдалд оржээ. Эдгээр мужуудад нийтдээ 100 сая хүн оршин суудаг. Хулудао хотод цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, ачаалал ихтэй оргил үеэр иргэдийг уурын зуух, богино долгионы зуух ашиглахгүй байхыг хүсчээ. Харбин хотод худалдааны төвүүд хаах цагаасаа өмнө хаалгаа барьсан талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлэв.

Ляонин мужийн төв Шэньян хотод хурдны замын гэрэлтүүлгийг шөнийн цагаар унтраасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Тухайн бүс нутагт үйлдвэрийн ажилчдын агааржуулалтын систем гэнэт зогссоны улмаас 23 ажилчин нүүрстөрөгчийн давхар ислээс хордож, эмнэлэгт хүргэгджээ.

Цахилгааны тасалдлыг улам дордуулахгүйн тулд бусад арван мужид цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьжээ. Өнгөрсөн долоо хоногт “Tesla” болон “Apple” компаниудад сэлбэг, эд анги нийлүүлдэг олон үйлдвэрүүд хаагдав.

Гангийн үйлдвэр мөн эрчим хүчний хомсдолд орсон бөгөөд хөнгөн цагаан, цементийн үйлдвэрлэл 7 хувь, 29 хувиар тус тус буурчээ.

Тог цахилгааны хомсдол нь Хятадад нүүрс, нүүрстөрөгчийн давхар исэлд хориг тавьсантай холбоотойгоор үүссэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэсэн хэдий ч, ийм алдаа доголдол аль зунаас эхэлсэн ба үүнийг зуны халуун цаг агаартай холбоотой гэж “Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээлсэн.

Хүйтний улирал ойртох тусам нүүрс, хийн эрэлт, үнэ өсч байгаа юм. Эрчим хүчний хямрал Хятадын нийт эдийн засагт хүндээр тусч байна. Мягмар гарагт “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банк Хятадын эдийн засаг өснө хэмээн таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй. Одоо Хятадын эдийн засаг 8,2 хувиар биш 7,2 хувь өсөх хандлага байна. “Goldman Sachs”-ийн тооцоолсноор тог цахилгаан тасалдсан нь Хятадын аж үйлдвэрийн үйл ажиллагааны 44 хувьд нь сөргөөр нөлөөлжээ.

Хятадад энэ мэтээр тог цахилгаан тасалдах болсон нь Дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд чулуужсан нүүрснээс татгалзаж байгалийн хийг хэрэглэж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжсэнээс үүдэлтэй эрчим хүчний хямралын нэг хэсэг гэгдэж байгаа юм.

Хятад бол Дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч орон бөгөөд хүлэмжийн хий үйлдвэрлэгч орон. 2030 оноос Бээжин эдгээр утааг бууруулж эхлэхээр төлөвлөж байна. Мөн 2060 он гэхэд Хятадын эрх баригчид Хятадыг “нүүрстөрөгчийн төвийг сахисан” орон болгоно гэдэгт найдаж байна.

(Эх сурвалж: Reuters, Theins, CGTN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button