Нийгмийн

Оросын шинжээчид: В.Путин У.Хүрэлсүх нар Хятад-Монголын асуудлаар ярилцана

2021.12.16-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын шинэхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийнэ гэж Оросын сайтуудаар мэдээлж эхэллээ.

Хэлэлцээний үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг болон бусад салбарын талаар ярилцахаас гадна олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар мөн авч хэлэлцэнэ гэдийг Кремль онцолжээ.

Мөн Орос, Монголын шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн салбар дахь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх төлөв, хэтийн төлөвийн талаар харилцан санал солилцоно гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа төрийн тэргүүний хувиар В.Путинтэй уулзах гэж буй анхны уулзалт гэдгээрээ онцлогтой. Үүнээс өмнө тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед уулзаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард Сочи хотноо В.Путинтэй хэлэлцээ хийж байсан түүхтэй.

Өмнө нь, манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг оросын сайтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч Владимир Путины бараг нөгөө дүр гэлтэй гэж шуугьж байсан. Учир нь, У.Хүрэлсүх бараг л В.Путины алхаа гишгээ, үйлдэл болгоныг нь дууриасан байгааг У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр авхуулсан гэрэл зургууд нотолно.  Ингэж байж гэмээнэ тэрбээр Монголын ард иргэдийн дунд нэр хүндтэй болохоор шийдсэн бололтой гэж оросын сэтгүүлчид бичиж байв. Тухайлбал, Оросын “Россия 24” телевизийн мэдээний үеэр У.Хүрэлсүхийн сонгуулийн өмнөх сурталчилгааны үеэр өөрийгөө дөвийлгөж, пиардсан, В.Путин Ерөнхийлөгчийн үйлдэл бүрийг дууриасан зохиомжтой гэрэл зургуудыг онцолсон байдаг.

Харин нэг сонирхолтой зүйл бол Ерөнхийлөгч В.Путин яагаад энэ цаг мөчид У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй уулзах болсон бэ гэдэг эрхгүй анхаарал татаж байгаа юм.

Оросын улс төрийн шинжээчид Монгол Улсыг БНХАУ-ын мэдэлд орж, эх газрын Хятадын нэг муж болох гэж буй талаар ам нээж, телевизийн хэлэлцүүлэг нэвтрүүлэг хүртэл хийсэн байх жишээтэй. Ер нь оросууд Монголыг Хятадуудад алдах нь байна, үүнд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол оройтлоо гэж жинхэнэ нэрээ нууцалсан оросын блогчид дуу хоолойгоо өргөсөн байдаг.

Тиймээс, Ерөнхийлөгч В.Путин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй хэлэлцэх асуудлын нэг нь яах аргагүй Хятад-Монголын харилцаа гэдгийг оросын шинжээчид дүгнэж байгаа юм.

Дээд хэмжээний уулзалтын дараа төрийн тэргүүнүүд чухам ямар сэдвийг голчлон ярилцсан талаар тухайн цаг үед нь бид дахин мэдээлэх болно.

(Эх сурвалж: Lenta; Analitiknews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-15 12:59

манай ерөхийлөгч үлгэр жишээ авдаг �##�дартантайгаа уулзахаар явлаа

Б. Ганбаатар
Б. Ганбаатар
2021-12-15 13:00

Богц богцоор бэлэгтэй ирээрэй

Зочин
Зочин
2021-12-15 13:04

S#a chin baylagaa zoogd bnu daa

Зочин
Зочин
2021-12-15 13:05

Путин яг яах гээд бнаа өчигдөр хятадын ерөнхийлөгчтэй уулзсан маргааш манай ерөнхийлөгчтэй уулзаад дунд нь яс хаях гээд байгаа юмуу хаашайн

Зочин
Зочин
2021-12-15 16:02

Үлгэр дуури�##��##� сайн авч бгаа юм бна.

Зочин
Зочин
2021-12-16 07:59

2 улс хэзээнээс л бие биендээ тус�##�ж ах дүүгийн холбоотой байсаар ирсэн том гшрний нөлөө их

Зочин
Зочин
2021-12-16 08:01

Ийм муу бодолтой ард түмэн яана даа юмыг дандаа муу өнцөгөөс харан санаа сайн бол заяа сайн гэж үг бий шүү

Холбоотой мэдээ

Back to top button