ДЭЛХИЙНИЙГЭМ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замыг байгуулах санал тавив

ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам болон хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр тавьсан аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Манай хоёр орны хооронд олон жил яригдсан аж ахуйн шинжтэй асуудлууд эцэслэн шийдэгдсэн гэхэд болно. Хоёр орны харилцааг улам хөгжүүлэх, шинэ шатанд гаргах цаг үе ирээд байна. Европ, Азийг холбосон өргөн уудам нутагт манай Монгол Улс оршдог. Би Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Транзит Монгол” болох зорилт дэвшүүлсэн хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтынхаа эхэнд онцолжээ.

Мөн тэрбээр “Хийн хоолойн төсөл амжилттай үргэлжилж байгаад баяртай байна. Би 2019 онд Ерөнхий сайд байхдаа тантай уулзаж, ярилцах үеэрээ эл асуудлыг шийдвэрлэсэн нь одоо амжилттай үргэлжилж байна. Мөн эрчим хүчний коридорыг бий болгох шаардлагатай байна” хэмээн онцлов.

Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт ганцаарчилсан хэлбэрээр үргэлжилсээр байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-17 19:17

Ene 2 ulsiig holboson tumer zam bgaa bizdee Yiaj bicheed bna6

Зочин
Зочин
2021-12-18 17:04

Г�##�т тэрэгний хурдны замыг ярьсан биз дээ, тэрнээс Бээжин-УБ-Москва гэсэн г�##�т тэрэг явдаг шүү дээ...

хэхэ
хэхэ
2021-12-20 14:15

хаха ямар м�##� юм бэ Оростой төмөр зам байгуулаад юу хожих вэ дээ түүний оронд Хятадтай хамтарсан төмөр зам барих нь зүйтэй

Холбоотой мэдээ

Back to top button