ДЭЛХИЙНИЙГЭМ

Жо Байден: Владимир Путинтай дээд хэмжээний уулзалт хийх боломжтой

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай дээд хэмжээний уулзалт хийх талаар бодож буйгаа мэдэгдлээ.

Жо Байден хэлэхдээ, “Тийм ээ, ийм боломж байгаа гэдэгт би итгэж байна” хэмээв.  Тэрбээр мөн хэвлэлийн бага хурлын үеэр, Украинд үүсээд байгаа хямралыг намжаах “түлхүүр”-ийг олох зорилготой хоёр орны удирдагчдын дипломат хэлэлцээний явцыг тайлбарлав.

ОХУ-ыг Украинд “түрэмгий үйлдэл” гаргаж байна хэмээн Барууныхан болон Украин буруутгаж байгаа ч ОХУ үүнийг удаа дараа няцааж, орос улс хэнд ч заналхийлээгүй, хэнд ч халдаагүй гэдгээ мэдэгдсээр ирсэн.

“Оросын түрэмгийлэл” гэсэн мэдэгдлүүдээр далимдуулан НАТО-гийн цэргийн техник хэрэгслийг ОХУ-ын хилийн ойролцоо оруулах шалтаг болгон ашиглаж байна. “Оросын түрэмгийлэл” болон түүнээс өөрийгөө хамгаалахад нь Киевт туслах боломжийн талаар Барууныхны хийж буй мэдэгдэл бол инээдтэй бас аюултай хэмээн ОХУ-ын Гадаад Хэргийн Яам өмнө нь онцолж байсан.  

Үүний зэрэгцээ, Киев болон барууны улс орнууд сүүлийн үед Украины хилийн ойролцоо ОХУ-ын “түрэмгий үйлдэл” нэмэгдэж байгаад санаа зовж буйгаа илэрхийлэх болсон.

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, ОХУ өөрийн нутаг дэвсгэр дотроо л өөрсдийн цэргийн хүчийг шилжүүлж байна гэж тайлбарласан. Түүний хэлснээр, ОХУ-ын энэ үйлдэл нь хэнийг ч заналхийлээгүй тул үүнд санаа зовох зүйлгүй гэсэн юм.

(Эх сурвалж: Ria Novosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button