“Z” үеийн дуу хоолой“Эгүүр” брэнд

Z үеийнхэн: Цагаан сарыг баярхаж зиндаархахгүй, ууц тавихгүй тэмдэглэнэ

“Манай үеийнхэн ер ирээдүйд, тусдаа гарахаараа Цагаан сар тэмдэглэхгүй байх аа. Дэндүү нүсэр, төвөгтэй баяр шүү дээ” гэсэн нэг биш пост сошиал орчинд харагдсан. Сүүлийн хоёр жил коронавируст халдварын улмаас Цагаан сарыг өнжсөн болоод ч тэр үү, тэмдэглэхгүй байх, тэмдэглэвэл цомхон зохион байгуулах хүсэл олон нийтэд бий болчхож дээ гэмээр.

Тэр дундаа хэдхэн жилийн дараа нийгмийн гол нөлөөлөгч хэсгийг бүрдүүлэлцэх залуу үе энэ тал дээр ямар бодолтой явдаг нь сонин. Уламжлал болгон тэмдэглэж ирсэн Цагаан сарын баяр тэдний үед ирээд ямар болж өөрчлөгдөх бол, эсвэл бүр хаягдан орхигдох уу.

Энэ үүднээс Z үеийн гэгдэх залуу үеийн дөрвөн төлөөлөлтэй уулзаж, Цагаан сарын баярын талаарх үзэл бодлоыг нь сонслоо. Тэд 17-р жарны “Сайжруулагч” хэмээн усан бар жилийн босгон дээр ингэж ярилаа.

ВИДЕО:


Т.БИЛГҮҮН: МӨР ГАРГАЖ, ЗАСАЛ ХИЙЛГЭДЭГ ШАШНЫ БАЯР ЮМ УУ, ЭСВЭЛ...

Т.Билгүүн МУИС-ийг социологич мэргэжлээр энэ жил төгсөнө. Түүний хувьд Цагаан сарын баярыг тэмдэглэнэ, тэмдэглэсээр байх хэрэгтэй гэж боддог. Харин уг баярыг тэмдэглэж буй гол утга агуулгыг нь судалж тогтоох хэрэгтэй хэмээж байлаа.

“Цар тахал хараахан дуусаагүй байгаа тул баярын уур амьсгал өмнөх шигээ бүрдэхгүй л байна. Энэ жил цомхон, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэе гэж бодож байгаа. Ганц нэг айл орж ирж магадгүй гэж бодоод бага сагахан юм бэлдсэн. Харин өөрсдөө нэг их айл хэсэхгүй”.

Т.Билгүүн цаашлаад “Ямар ч улс үндэстэн өөрсдийн уламжлалт баярыг алдахгүй тэмдэглэж явдаг. Иймд бид ч гэсэн тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ нэг л зүйлд нь эргэлзэж явдаг. Тодруулбал, Цагаан сар яг шашны баяр юм уу. Биш бол ямар зорилготой, утга агуулгатай юм бэ. Монголчууд эрт үеэс яг ямар агуулгаар Цагаан сарыг тэмдэглэж ирсэн юм бэ. Энэ л сонин. Айхавтар их хөрөнгө мөнгөө гайхуулдаг биш яг утга агуулгадаа нийцдэг л байвал зүй” гэв.

-Цагаан сарын уламжлалт дэг жаягаас болж гэр бүлтэйгээ үл ойлголцох удаа гарч байсан уу?

-Бага байхад хүмүүсийн хувийн бодол, тулгалтууд төвөгтэй санагддаг байсан байх. Цадчихаад байхад заавал ид гэдэг ч юм уу. Гэхдээ манай гэр бүл нэг их тулгаж шаардаад байдаггүй. Би ч ямар нэг эсэргүүцэх мэдрэмж төрвөл түүнийгээ гаднаа илэрхийлээд байдаггүй.

-Яг юуг нь өөрчилмөөр санагддаг вэ?

-Шууд үүнийг нь өөрчилье гэж хэлэхэд нарийн төвөгтэй асуудал. Түүхэн хугацаанд үүсэн бий болсон ач холбогдол, утга учир их бий. Иймд судалж, шинжлэх үүрэгтэй мэргэжлийн хүмүүс Цагаан сарын баярыг дахин нэг анхаарч, мөр гаргаж, ламаар засал хийлгэдэг шашны баяр юм уу, эсвэл ах дүү, хамаатан садантайгаа мэндчилдэг ураг төрлийн баяр юм уу гэдгийг тогтоох хэрэгтэй санагддаг.

Цагаан сарын баярын мөн чанар нь юу юм гэдгийг залуу үе ойлгохгүй байна, мэдмээр байна.

Тэр түүнчлэн “Уламжлал гэж юу вэ. Эсвэл хөгжил, шинэчлэл гэж юу вэ. Шинэчлэл гэхээр баруунших талаар яриад байна уу. Эсвэл өөрсдийн итгэл үнэмшлээр хөгжихийг ярьж байна уу. Аа, уламжлал гэхээр заавал хоцрогдсон зүйлийг хэлэх үү гэх мэт олон асуулт үүнийг дагаад бодогддог.

Ямартай ч, монгол хүний мөн чанарыг тодорхойлох үндсэн хүчин зүйлсийн нэгэнд Цагаан сарын баяр заавал орно шүү дээ. Тэр утгаараа бидний нэгэн дархлаа.  Тэгэхээр яг мөн чанарыг нь олоод, ойлгоод, үе дамжин тэмдэглээд яваасай гэж хүсдэг” гэлээ.


Ө.ӨСӨХБАЯР: БАЯРЫГ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ Ч ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЖ ТЭМДЭГЛЭДЭГ БОЛОХОД ЗАЛУУСЫН ҮҮРЭГ ИХ

Харин Ө.Өсөхбаяр МУИС-д яг одоо улс төр судлалаар бакалаврт, философиор магистрт суралцаж байна. Үүний өмнө философийн чиглэлээр бакалавраа хамгаалжээ. Ө.Өсөхбаяр Цагаан сарын талаар юу ярих нь сонирхолтой байлаа.

-Энэ жил ер нь ямар байдлаар тэмдэглэе гэж бодож байна?

-Эмээ, өвөө маань нас өндөр болсон тул очиж золгоно. Ингэхдээ халдварын эрсдэлээс сэргийлж, хамаатан, садангуудаараа нарийн хуваарь гаргаж очихоор болсон. Өөрөөр айл хэсэхгүй, гэртээ л тэмдэглэнэ. Манай гэр бүл Цагаан сарыг тийм ч өргөн тэмдэглэдэггүй, гэхдээ идээ засаж, буузаа хийдэг.

-Цагаан сарыг өөлбөл?

-Яг миний хувьд Цагаан сарын тогтсон дэг жаягуудад нэг их төвөгшөөж байгаагүй.

Харин хууль журам баталчихсан мэт: Холын холын хамаатан байсан ч хамаагүй орох гэдэг, маш их мөнгө хөрөнгө зардаг сэтгэхүйг өөрчилмөөр санагддаг. Нэг нэгийнхээ дээр гарах гэдэг ч юм уу. Санхүүгийн хувьд бололцоогүй мөртлөө өр зээл тавьж Цагаан сарыг тэмдэглэж байх жишээтэй.

Дэлхий дээр зөвхөн монголчууд Цагаан сар тэмдэглэдэггүй. Азиудын баяр шүү дээ. Гэтэл Азийн бусад орнуудыг хараад байхад их цомхон, орчин үеийн тэмдэглэж байгаа. Харин манайд анхдагч соёлоос нь гажиж, өөрчлөгдсөн зүйл их. Ёс болгож л тавьж буй хэвийн боовыг хэдэн давхар өрөхөөрөө өрсөлдөж байх жишээтэй.  

-Зарим залуус ирээдүйд тэмдэглэхгүй гэж байна билээ. Үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Шууд тэмдэглэхгүй гэж болохгүй л дээ. Энэ бол тодорхой хэмжээнд манай ард түмний онцлог, мөн чанарын нэг хэсэг. Бас тодорхой хэмжээнд бидний ондоошил.

Бид ганц Цагаан сар гэлтгүй ер бүх баярыг аймшигтай дэлгэр тэмдэглэдэг. Уламжлал, орчин үе хоёроо холбох, шаардлагагүй болсон зүйлсийг нь хасаж, орлуулах байдлаар шийдэх шаардлага байгаа. Харин бүр тэмдэглэхээ болино гэвэл утгагүй. АНУ гэх мэт олон үндэстэн цугларсан газар бол өөр шүү дээ. Бид нэг улс, нэг л үндэстэн.

Ө.Өсөхбаяр дараа нь “Би бол Цагаан сарыг тэмдэглэхдээ хоолны соёлд нь өөрийнхөөрөө хандана гэж боддог. Хийж идсээр байгаад үндэсний хоол гэж ойлгодог болчихсон болохоос бууз, банш, хуушуур, нийслэл салат зэрэг бүгд монгол хоол биш шүү дээ. Мөртлөө маш хүнд хоолнууд. Иймд заавал бууз иддэг биш, өөрийнхөө хүссэн, хөнгөн хоолыг хийдэг болбол эрүүл мэнд талдаа ч хэрэгтэй санагддаг.

Харин идээ засах, ууц шүүс тавих, тэдгээрийг хөндөж амсах ёсуудыг авч үлдэх хэрэгтэй. Архиддаг, шоуддаг, айл “самардаг” байдлыг харин болиулмаар. Баярыг өөрийн эрх чөлөөнийхөө хүрээнд мөртлөө хариуцлагаа ухамсарлаж тэмдэглэдэг болоход залуу үеийн үүрэг оролцоо их байгаа” хэмээв.


Т.ЭНХЧИМЭГ: ӨӨРӨӨ ТЭМДЭГЛЭХДЭЭ УУЦ ТАВИХГҮЙ, ХЭВИЙН БООВ ӨНДӨР ӨРӨХГҮЙ

Одоо охид.

Т.Энхчимэг МУИС-ийн ОУХНУС-д олон улсын харилцааны мэргэжлээр суралцдаг. Тэр өвөө, эмээтэйгээ амьдардаг тул энэ жил яах ч аргагүй Цагаан сард чамгүй бэлтгэх хэрэгтэй болжээ.

-Цагаан сарын юу нь таалагддаггүй вэ?

-Золгосны дараа үнсүүлдэг хэсэг нь таалагддаггүй. Зарим хүн их шүлсдэж үнсдэг /Инээв, Сурв/. Сүүлийн хоёр жилд халдварын эрсдэлээс сэргийлж, үнсэхгүйгээр золгодог болоод байгаа нь зөв санагддаг.

Т.Энхчимэг цаашлаад “Цагаан сар Монголын хамгийн том баяруудын нэг. Уламжлалт зан заншлыг маань хамгийн их сануулдаг, ойлгуулдаг баяр. Хамаатан саднуудаа мэддэг болж, нөгөө талаар цус ойртох асуудлаас ч сэргийлдэг. Мөн уламжлалт тоглоом наадгайгаа тоглодог, залуу үедээ өвлүүлдэг давуу талтай. Иймд ирээдүйд заавал уламжлал болгон тэмдэглэсээр байх хэрэгтэй гэж бодож байгаа” гэж үзэл бодлоо хуваалцлаа.

-Хамгийн хоцрогдсон гэж боддог зүйл нь?

-Яг хоцрогдсон гэж бодож буй зүйл бага байна. Харин ер Монголд бүх нийтийн амралтын өдөр хэт олон байгаа санагддаг. Бараг сар болгон л нэг амралтын өдөр таардаг шүү дээ.

Т.Энхчимэг ярианыхаа төгсгөлд “Би тусдаа гарч, өөрийн гэр бүлийн хүрээнд Цагаан сар тэмдэглэхээр болбол хэвийн боовыг тэгж их өндөр өрөхгүй ээ. Мөн ууц бэлдэхгүй, дал дөрвөн өндөр л тавих байх. Мэдээж бууз, салатаа бэлдээд л хөнгөхөн тэмдэглэнэ” гэлээ.


Э.ХАЛИУН: БИДНИЙ ХУВЬД ЭЛБЭГ ХАНГАЛУУНЫ ИЛЭРХИЙЛЭЛ ӨӨР

Э.Халиун ч бас олон улсын харилцааны мэргэжлээр МУИС-д суралцдаг. Удахгүй төгсөнө. Тэр Цагаан сарыг монгол үндэстний Identity-г хадгалж үлдэхэд чухал нөлөөтэй баяр гэж үздэг бөгөөд хоол, хүнсний зүйлийг хэт ихээр бэлдэхээс татгалздаг байна.

“Энэ жил зөвхөн гэр бүлээрээ тэмдэглэнэ ээ. Гэр бүлээрээ гэдэг нь нэг гэрт амьдардаг хүмүүстэйгээ хамт гэсэн үг. “Өвөө, эмээгийндээ очоод л болоо” гэж ярих нь бас нэг талдаа буруу санагддаг. Өндөр настай тэднийгээ ч бас цар тахал дуусаагүй энэ үед хайрлах хэрэгтэй шүү дээ”.

-Цагаан сар бидэнд тийм чухал уу?

-Дэлхий улам бүр л даяаршиж байгаа энэ цаг үед гадаадын соёлууд түрэн орж ирсээр байгаа. Ийм учраас, энэ дунд монгол соёлоо аль болох баримтлах, хүндэтгэх нь зүйн хэрэг шүү дээ.

-Ирээдүйд өөрөө тэмдэглэх үү?

-Би өрх тусгаарласны дараа ч бараг 40 нас гарсан хойноо Цагаан сар тэмдэглэнэ гэж боддог. Түүнээсээ өмнө аав ээж, том ах эгч нартаа тусалж тэмдэглэвэл зүгээр байх. Харин уламжлал, дэг жаягийг нь үргэлж дагаж, өвлөн үлдээх тал дээр хувь хүнийхээ үүднээс хичээх болно.

Э.Халиун мөн ингэж онцлов: “Цагаан сарын дараа идээ будаа ихдээд, муудчихсан байх нь их төвөгтэй. Хэтрүүлж, хэтийдүүлж ханддаг нь эдийн засгийн хувьд ч төвөгтэй байдалд оруулдаг.

Мөн ууц тавих нь хамгийн хоцрогдсон санагддаг. Яагаад гэвэл өнөө цагт айл болгон ууцыг гэртээ бэлдэх боломжгүй. Хүндрэлтэй шүү дээ. Харин өрх бүр тогоондоо махаа чанаад тавибал арай дээр санагддаг.

Өвөө, эмээ нар ширээ дүүрэн “тос, өөх”-тэй байхыг элбэг хангалууны илрэл гэж боддог байх. Бидний хувьд энэ илэрхийлэл өөрчлөгдсөн”.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-02 08:45

Манай з�##�уу үе өөр шүү

Зочин
Зочин
2022-02-02 08:45

Хрол унд их бэлдэхгүй бх нь зөв өө

Зочин
Зочин
2022-02-02 10:45

Цагаан сарын Хамгийн том ууц хамрийн өндөр таваг хамгийн олон бууз хамгийн үнэтэй архи хамгийн олон айлд орж их бэлэг цуглуулсан хүүхэд зэргийг айлуудын дунд ш�##�гаруулж зурагтаар гаргав�##� хүмүүс их үзэж сонирхох байх даа.

Зочин1
Зочин1
2022-02-02 11:55

Муу үхэж д�##�д орсон �########� царайлсан цагаан сарыг хууль гаргаж хорих хэрэгтэй. Хятадын хог Монголд зарж дуусгах зорилготой хөсрий баяр ч гэж дээ гахай нохой шиг хоол гударч,хар ус цус�##�даг хорвоогийн хамгийн хогийн баяр

Зочин
Зочин
2022-02-02 23:05
Reply to  Зочин1

Цагаан сараа хараадаг чи монгол хүнүү хэн бэ гуриа царайтай өлөн гуйлагчин чи зүгээр хэвтэж бай бусад бүх монгол баяраа хиинэ эрээнии хог хамахаа байсан шүү чам шиг нь хамдаг байх

зочин
зочин
2022-02-02 22:37
Reply to  Зочин1

Тийм шүү ажилгүй з�##�хуу Арчаагүй архичин хар тамхичин үхэр монголчууд Феод�##� зангаа тавихгүй бололтой Өнөөгийн Капит�##�ист Монгол цагаан сар гэхээр өөрөөсөө хоёр дахин том дээл өмсөж толгойноосоо том бүрх м�##�гай тавчихана тэр дээлний бүсний ар�##� нь яг л тогойны тагыг санадуулах мэт бас болоогүй өвөртөө хүн цохиод �##�чихмаар том чулуу өвөртлөж нэг нэгэн дээ баярхаж сайхархаж хулгай хийсэн тухайгаа ярих нь тэр

Зочин
Зочин
2022-02-02 23:09
Reply to  зочин

Ёсоо мэдэхгүй нохойн бааснууд цагаан сарын баярыг үзэн яддаг байх нь иим тэнэгүүд хоосон царайлаад хэнтэй ч харьцахгүй толгойгоо дараад хэвтэж бай за юу

зочин..
зочин..
2022-02-02 22:23

Би 78 настай.Ёс заншил ч сайн мэдэхгүй ээ.Намайг сургуульд орохын урьд жил Х.Чойб�##�сан нас барж түүнээс хойш цагаан сар хоригдсон юм. Гэвч 1959 онд хоршооллох хөдөлгөөн ялж МАЛЧДЫН БАЯР нэртэй тэмдэглэх болсноо 1990 оноос хойш өргөн дэлгэр тэмдэглэх болсон. Одоо ёс заншил гээд дээр үеийн баяд ноёдын хийж байсныг л авч үзээд байгаа юм. Ийм олон үе,жишээ нь 5 үе суурь тавиад 5 үе өрөхөд 25 ш �######� хэрэгтэй.Их том таваг орохоос гадна их гурил орно доо. Ардуудын ихэнх нь ууц тавихгүй үхэр адууны хавирга сээр нуруу,шаант зэргийг чанадаг байсан байх. Ингээд бодохоор баяд ноёдын зан үйлийг л ард нийтийн ёс болгож хүндрэл учруулаад байна гэж боддог.Ер нь Буян. Жагаагийн хэлдэг зөв. Эдийн засагч хандах хэрэгтэй. Харин сүүлийн үед хийгээд байгаа УРГИЙН БАЯРТ ач холбогдол өгвөл төрөл саднаа мэдэх,цус холдох т�##�д чух�##� юм.

зочин
зочин
2022-02-19 23:27
Reply to  зочин..

Буянгийн Жагай яаж монгол соёл мэдэх юмбэ Хятадп хүн шүүдээ Н�##�айхын цагаан чулуутын хар м�##�гайт,цагаан м�##�гайт хятадууын үр ач нар

Зочин
Зочин
2022-02-02 23:13
Reply to  зочин..

Хамгиин гол ём төрөө мэдээд даруу хииж сур
.. ёсоо мэддэггүй учир хүн дууриаж тэнэгтээд хүндрүүлээд байдаг үзэн ядах баяр биш шүү м�##�ууд аа

Цэнд
Цэнд
2022-02-02 23:08

50-60 аад оныхон л иймэрхүү байдлаар тэмдэглэхээс
З�##�уучууд илүү уха�##�аг соёлтой ,цомхон тэмдэглэдэг болно биз дээ

Зочин
Зочин
2022-02-03 08:01

энэ хэдийн яаж тэмдэглэх хэнд хамаатай юм. Угаасаа хүүхдүүд ууц тавина гэж юу байдаг юм

Зочин
Зочин
2022-02-03 11:11

Эд нар чинь z үе биш хөгшин п�####�кууд бншдэ

Зочинххх
Зочинххх
2022-02-03 22:15

манай монгол харин ч цагаан сараар тийм их мөнгө зараад сүйд болсон зүйл байхгүй ээ америкад христосын мэндэлсэн өдөрын баяраар гэхэд хэдэн тэрбумын бэлэг хоол хүнс авдаг гэж байгаа шүү бусад хятад солонгос япончүүд маш их хөдөлмөр мөнгө заран үндэсний баяраа тэмдэглэдэг бид юүл болоод байнадаа өөрийн үндэсний гэсэн болгоноо үгүйсгээд л

1111111
1111111
2022-02-04 10:16

Сар шинийн баярыг цомхон тэмдэглэж ахмад настнаа баярлуулж, эдийн засгийн дарамт үүсгэхгүй өөр өөрийнхөөрөө л тэмдэглэх нь зүйтэй санагдана. Уламжл�##�т баяраа үзэн ядт�##� ухамсар нь доройтно ч гэж юу байх вэ. Монголчуудын ондоошлыг хадг�##�сан сайхан баяр шүү дээ з�##�уусаа.

Zochin
Zochin
2022-02-05 02:18

Угаасаа л өрх бүлийн хамгийн өндөр настан биш л юм бол ууц мууц энэ тэр хэрэггүй шүү дээ.. Нэгнийхээ дээр гарах бас бу�####�д харагдах гэж их тэмдэглэх юм Зүгээр л ахмадындаа очоод л цуглаад схн яриа өрнүүлээд мэдээж унд�##�ж хооллоод л болоошдэ. Нх бэлэг сэлт хэрэггүй. Тэр ул �######� еэвэн бүүр болих хэрэгтэй

Зочин
Зочин
2022-02-05 09:41

Зүйтэй, ингэж олон т�##�аас нь ярих хэрэгтэй. Би Z ч байна уу Y ч байна уу орчин үеийн з�##�уус гээд учиргүй ялгарах хандлагад итгэдэггүй. З�##�уус үеийн үед хөнгөн шингэн, г�##�тай, эрч хүчтэй тэр үүднээсээ тэрслүү явж ирсэн түүгээрээ л үлдсэн. Орчин үеийн з�##�уус Наруто үзэж хар тамхи өргөн хэрэглэж, Холивүүдийнхнийг дуурайлаа гээд тасраад явчихгүй. Харин туйлшрахгүйгээр �##�иваа зүйлийг илүү олон т�##�аас нь эрэгцүүлэх хандлага бол я�##�т ч үгүй чух�##� бөгөөд энэ цаг үеийн нийгмийн хэрэгцээ болж байна. Цагаан сарын баярт ч бас иймэрхүү байр сууринаас хандах нь зохилтой. Ковидын үед бидэнд маш том дэвшил гарсан. Бид цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэлгүй ёсолсоноороо гэр бүлдээ, нийгмийн харилцаанд ямар их дэвшлийг авчрав аа? 2 жил ханиадгүй өвөлжлөө. Эдийн засагт тэр хэмжээгээр хэмнэлттэй байв. Тавгийг заав�##� �######�оор олон давхарл�##�гүй өртөг багатай засаж болдог юм байна. Бүр буузгүй ч шинэлж үзлээ. Ходоод доторт хүндрэлгүй жигтэйхэн сайхан байна. Ааваа, ээжээ энэ жил таньд очиж золгохгүй шүү уучлаарай гэж хэлж болдог юм байна. Тэд хамгийн гол нь ойлгож байна. Бүр 3 дахь удаагаа шүү. Настай аав ээжүүд, эмээ өвөө ойлгочихоод байхад ах дүүс ойлгохгүй бол зүдэг биз дээ? Цагаан сарын хувьд энэ бол я�##�т ч үгүй Эзэн Чингисийн үеэс эхэлжээ. Түүнээс өмнө нүүдэлчид намар ёслодог байсан гэнэ. Жилийн эхлэл гэдэг үүднээсээ я�##�т ч үгүй Чингисийн үед эхлэн тэмдэглэж өнгөрчээ. За тэгээд өнөөгийн өдрөөс эрэгцүүлбэл Цагаан сар нь бусад улс орнуудын шинэ жилийн утга агуулгатай нэгэн адил нэг нас нэмсэн, эрүүл эсэн энх байгаагийн, элэг бүтэн онд орсоны товчхондоо эсэн энхийн баяр юм байна. Хагац�##� тохиосон айл шинэлдэггүйг бодолцсон ч тэр. Гэр бүлийн баяр. Эрчүүдийн, эмэгтэйчүүдийн, аавын, ээжийн, хүүхдийн, Б�##�интийн гэхгүй, бүх гэр бүлийн гишүүдийн эрх тэгш ёслодог баяр. Нөгөө нэг анхаарах зүйл нь баярыг тэмдэглэх зан үйл гэж байна. Манай үндэстэн ерөнхийдөө түүхийн явцад гадны ертөнцөөс соёлын ихэнх элементүүдээ шуудаар болон дам байдлаар авч хэрэглэж ирсэн байдаг. Чин үнэнийг хэлхэд монголчууд бидэнд язгуурын өв соёл тун ч нимгэндээ. Үүний нэг илрэл нь хоолны соёл ба баяр тэмдэглэх зан үйл. Цагаан сар бол нэлэнхүйдээ гадны өв соёлуудын цогц мөн. Маш олон юмны хольц. Бөө мөргөл, шарын шашин, эртний Грекийн зан үйл, Энэтхэг Хятад, Төвдийн уламжл�##� зан заншлын элементүүд манай Цагаан сарын ёслолд тусг�##�аа олсон байдаг. Зурхайн үзэл ойлголт тэр дагуу гүйцэтгэдэг зан үйл нь Төвдийн соёлын элемент. Эртний Грекийн маягаар г�##� тахиж ёслол үйлддэг.

Зочин
Зочин
2022-02-05 10:16
Reply to  Зочин

Сар шинийн өдөр идээ будаагаа хэрхэн бэлтгэх, нийгмийн харилцаа, хувцас хунар, эд өлгийн байд�##�д хэрхэн анхаарснаар дараа жилийн өнгө төрхийг тодорхойлдог гэх итгэл нь Энэтхэг Хятадын түгээмэл уламжл�##� юм. Уул усандаа дээж өргөх, г�##� голомтоо хүндэтгэн ёслох зэрэг нь бөө мөргөлийн зан үйл. Биеэр үйлдэн золгох, хөөрөг солилцох, зурхайн зан үйл зэрэг нь мөн л Хятад, Төвд тэргүүтэй Азийн орнуудын уламжл�##�т соёл. Энэ бүхэн Монголын түүхэн хронологид ямар дэс дара�##��##�тай орж ирсэн яг түүгээрээ уламжлагдан холилдож манай язгуурын зан үйл шиг бүрэлдэн бий болж өнгө төрхөө олон төлөвшжээ. Ер нь Цагаан сарын зан үйл сүүлийн 300 гаруй жилд шарын шашны идэвхтэй түгэлттэй зэрэгцэн бүрэлдэж тогтсон болов уу. Энэ уламжл�##� 1960-аад онд улаантнуудын шах�##�таар огцом тасарсан байснаа буцаад 1990-ээд оны үеэс ардчил�##� чөлөөт байд�##�тай зэрэгцэн маш хүчтэйгээр буцаж сэргэсэн. Цагаан сарын идээ будааны хувьд цагаан идээ, мах шүүс, айраг архи зэргийг эс тооцвол хоол унд нь тэр чигээрээ Энэтхэг Төвдийн соёлын нөлөөг гүн хадг�##�жээ. Юун түрүүнд ул �######�оор таваг чимэглэх байд�##�. Энэ бол Төвдүүдийн Хабсэй гэдэг �######�оор таваг засахыг шууд авч хэрэглэсэн соёл мөн. Манайхан одоо ч хавсай �######� гэдэг. Төвдүүд гурил зуурч гөрж сүлжиж хийсэн �######� буюу Хабсэйгээр тавгаа за�####�г. 19-р зуунд Төвдөд очиж шавилан суугаад ирсэн лам бадарчин нар энэ соёлыг Монголд түгээсэн байх. Мөн хүрээний соёл гэж байна. Хятад Төвдийн соёл хүрээ соёлд асар өндөр нөлөөтэй. За тэгээд хятад гар�##�тай банш бууз бол цагаан сарын гол хоол шүү дээ. Харин таваг, ууц, торго дурдангаар өрсөлдөх байд�##� нь цэвэр нүүдэлчдийн язгуурын зан араншинтай холбоотой болов уу. Нөгөөтэйгүүр энэ баярын үед монголчууд хоорондоо уулзан золгож, мэдээлэл солилцох, дарвин шуугих асар их хүсэл тэмүүлэлтэй байдаг нь мөн л язгуурын нүүдэлчдийн амьдр�##�ын хэвшлээс урган гарсан хэрэгцээ байх т�##�тай. Бүтэн жилийн турш биесээсээ �##�слагдан аж төрж хүний мөрөөс болсон нүүдэлчид цагаан сараар уулзан золгож биесээ үнсэж үнгэх гэж дайрах нь нэг т�##�даа арга байхгүй нийгмийн харилцааны томоохон гачигд�##� байсан болов уу. Энэ бүхнээс дүгнэн хэлэхэд цагаан сарын баяр бол нэг т�##�даа бидний боловч нөгөө т�##�даа хүний баяр юм. Аль ч тохиолдолд аваад үзэхэд нүүдэлчдэд өөрийн гэх юм барагтай, байлаа ч түүнийгээ он жилийн явцад мартан гээсэн байх т�##�тай байдаг нь энэхүү үндэстний хэмээх томоохон баяраас л харагдаж байна. Бид төлөвшиж тогтсон үндэстэн биш юм. Бид түүхийн шуурганд яг л хамхуул шиг хийсэж ирж. Сүүлийн 100 жилд гэхэд бид бараг хагас оросжсон шүү дээ. Тэр цагаан сарыг тэмдэглэдэггүй байсан гээд байгаа соци�##�измын он жилүүдэд бид шинэ жил буюу ёолкоор золгодог байж. Одоо ч цагаан сарын ширээн дээр байгаа төмсний с�##�ат, орос чихэр, ундаа ус үүний гэрч болох байх. Бид яг үнэндээ сүүлийн 30 жилд анх удаагаа, Чингисээс хойш шүү дээ, анх удаагаа өөрсдийнхөөрөө байх боломжтой нүүр тулсан. Анх удаагаа өөрсдийгөө яг хэн бэ гэдгийг эрүүл ухаанаар эрэгцүүлэх боломж бас тохиож байна. Соци�##�измын үед та ингэж ярих байтугай бодож ч болохгүй байсан шүү дээ. Ердөө 30-хан жилийн өмнө гээд боддоо. Өнөөдөр та бүхэн бид бүхэн, энэ зэд үеийнхэн ч бас чухам цагаан сараа тэмдэглэнэ үү, б�##�интийнаар бут авах уу, х�##�овийны парти хийх үү гээд яасан ч дураараа байж болдог тийм үеийн өндөрлөг дээр ирчихээд биднийх байт�##� харийнх ч юм шиг цагаан сарын т�##�аар эрэгцүүлэхэд нэг иймэрхүү байна. Юу гэж бодох, яаж тэмдэглэх та бүхний эрх. Битүүний өдөр саунд сууж, масаж хийлгээд цагаан сарын өглөө Дубайд сэрж, Холивүүдийн од хүүхэнтэй танго хиймээр байна уу? Та�##�лаараа л бол.

Zochin
Zochin
2022-02-07 14:09

Uul ni m#lchidiin bayr yum shvv dee tuwiixun bol shine jil Er ni ene jil ail amitan xesexgvi mash goe bolloo tsaashid uuts entereen boliol shine jileel aytai an xiigeed xuduuniixun maani tsagaan saraa temdeglewel zvgeer

Холбоотой мэдээ

Back to top button