Гадаад мэдээДЭЛХИЙ

Оюуны өмчийн хулгай хийсэн гэгдсэн Кэмбрижийн профессор асан нас барсан байдалтай олджээ

Кэмбрижийн их сургуулийн түүхэнд хамгийн залуудаа профессор болсон өнгөт арьстан Жэйсон Ардэй оюуны өмчийн хулгай хийж, хувийн амьдралынхаа талаар худал хуурмаг мэдээлэл тараасан гэж буруутгагдах болсон. Үүний улмаас тэр энэ сарын эхээр ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Эх сурвалжууд мэдээлснээр Жэйсон Лондоны өмнөд бүсэд оршдог Баттерсигээс нас барсан байдалтай олдсон байна. Лондон хотын цагдаагийн алба мэдэгдэл хийхдээ “Харамсалтай нь 41 настай эрэгтэйг албаныхан газар дээр нь нас барсан гэж дүгнэсэн. Түүний ойрын төрөл төрөгсдөд болсон явдлын талаар мэдээлж, цагдаа нар дэмжлэг үзүүлж байгаа. Одоогоор түүний үхлийг гэнэтийн явдал хэмээн шалгаж байгаа ч гаднын нөлөөгүй гэж үзэж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button