Бусдын ажлаас хуулбарласан хэрэгт буруутгагдсан Кэмбрижийн профессор ажлаа өгчээ
Кэмбрижийн түүхэнд профессороор томилогдсон хамгийн залуу хар арьст хүн болох Жэйсон Ардэй бусдын ажлаас хуулбарласан гэх хэрэгт буруутгагдаад байсан юм. Эхэндээ Кэмбриж түүнийг хамгаалан өмгөөлж байсан ч хэд хэдэн асуулт нэмж гарч ирсэн тул их сургуулийн нэр хүндэд халтай гэж үзэн түүний мэргэшил, карьерын түүхийг шалгах болсноо мэдэгджээ. Мөн Социологийн профессор хийдэг түүний өмнөх ажил болон илэрхий зөрүүтэй мэдэгдлүүд гарч ирэх болсон юм. Кэмбриж түүнийг шалгах болсон гэсний дараа Жэйсон ажлаа хүлээлгэн өгч буйгаа зарласан байна.
Тэрбээр мэдэгдэл гаргахдаа “Би Кэмбрижийн их сургууль болон Есүсийн коллежийн албан тушаалаасаа шууд огцрох хүсэлт гаргаж буйдаа гүнээ харамсаж байна. Кэмбрижийн их сургуульд социологийн профессор болох онцгой хүндэтгэлийг хүлээн авсан нь миний карьерт олдсон хамгийн том завшаан байсан нь эргэлзээгүй үнэн билээ” гэжээ.
Жэйсон өнгөрсөн оны сүүлээр докторын диссертаци болон бусад эрдэм шинжилгээний ажилдаа бусдын ажлаас хуулбарласан гэх хэрэгт буруутгагдаад байсан юм. Мөн тэр 35 хоногт 30 марафонд гүйж, зургаан хоногт мянган км гүйж, буяны байгууллагад 5 сая фунт босгосон гэж мэдэгдэж байсанд нь хүмүүс эргэлзэх болсон. Хүмүүс асуулт асууж эхэлсний дараа тэр яриагаа өөрчилж 5 сая фунт босгосон бүлгийн гишүүн байсан гэсэн юм. Мөн тэр тэрхүү бүлгийн нэрийг хууль эрх зүйн шалтгааны улмаас олонд дэлгэж болохгүй гэж хэлсэн нь хүмүүсийн сэжгийг гүнзгийрүүлсэн явдал болсон билээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.