Улс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан: Хүүхдүүд сэтгэл зүрхний боловсролгүй хүмүүсийн золиос болсоор байна

Ховд аймгийн Буянт суманд тарвас хураахаар явсан 10 настай А охин сураггүй болоод 14 хоносон. Харамсалтай нь охины хөрш айлын гэх эрэгтэй охины амийг хохироосон болохоо хүлээн зөвшөөрч, цогцсыг нуусан газраа цагдаагийн алба хаагчдад зааж өгсөн байдаг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Хүүхдүүд сэтгэл зүрхний боловсролгүй хүмүүсийн золиос болсоор байна. Тэд бол ээж аавдаа, гэр бүлдээ амин эрдэнэ байх ёстой. Хүүхдийн хүчирхийллийн хэргийн 70 хувь гэр бүлийн орчинд үйлддэг. Гэр бүлийн боловсрол, сэтгэл зүрхний боловсрол амин чухал болж байна. Бусдыг ойлгох (Empathy), бусдыг хайрлах, энэрэн нигүүлсэнгүй байх (Compassion) зэрэг сэтгэл зүрхний боловсролыг энэ жил цэцэрлэг болон нэгдүгээр ангиас орж эхэлнэ. Одоо бидэнд зүрх сэтгэлийн боловсрол ус агаар мэт хэрэгтэй байна. Дэндүү эмгэнэлтэй, дэндүү харамсалтай. Бусдын гарт алтан амиа алдсан Ховдын охинд болон түүний гэр бүлд нь эцэг хүний хувиас гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй" гэж байр сууриа илэрхийлжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинолдо
Зочинолдо

90 ээд оны хямралт задгайрлын үед өсвөр нас нь таарсан одоо 35-50 орчим насныхан хүмүүжил ес суртахуунаа алдсан.тэд хүүхэд хүмүүжүүлж тэд энэ улс оронд голлох үүрэг хүлээх үе ирсэн.тэд ахмадуудыг ад шоо үзэн доромжилж,багачууддаа мөнгө эд бараа шүтсэн үзлийг тарааж авах идэх булаах хулгайлах залилах зэргийг чадлаараа хийж байна..бүгд биш нь мэдээж гэхдээ массаараа тиймэрхүү үе ирчихлээ

Зочин
Зочин

Сүүлийн 35 жилд монголчуудын ёс суртахуун ухамсар хүмүүжил сүйрч дампуурсан. Хулгайлах хуурч мэхлэх луйвардах авилгадах бол бид нарын үнэт зүйл амьдралын утга учир баян болох аз жаргалтай байхын үндэс гэдгийг баячууд ба сайд дарга нарынхаа амьдралаас бүрэн ойлгож мэдсэн . Энэ бол хүний эрх ардчилал гэж гүн ойлгосон. Үүнийг өөрчлөнө гэвэл монголын хүний эрх гэсэн ойлголтыг устгах болно.

Зочин
Зочин

Сайд аа, сэтгэл, зүрхний боловсрол гэдэг чинь хар ярианы үг. Шинжлэх ухааны хэллэгээр бол энэ нь үнэт зүйлд суурилсан боловсрол шүү дээ.

Зочин
Зочин

Өнгөрсөн зуунд МАХН-аас шашиныг хориглон устгасны аймшигт үр дагавар ыг монголчууд одоо амсаж бгаа нь энэ дээ ! Пролетарийн диктатур, ангийн тэмцлийн онолоор хүмүүжчихсэн, өрөв дөх нинжин сэтгэлгүй үй олон хүмүүс бие биенээ яаж ч мэднэ шүү ?!

Зочинолдо
Зочинолдо
Reply to  Зочин

өнгөрсөн зуун энэнд хамаагүй.Өнгөрсөн зууны хүмүүжил ес суртахууны хүёинд үлгэн салган салгалж яваа нийгэм шүү.одоо ес суртахуунтай хүмүүжилтэй үеийнхэн цуваад явсаар цөөрсөөр байна араас нь эвгүй үе залгаж байна

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Улс төрчид нь сэтгэл зүрхний боловсролгүй тул нийгэм нь өөрөө тэр зүгт явж байна

Зочин
Зочин

Энэ хүнээс өөр улс төрч ам ангайсангүй дээ

Зочин
Зочин

hovdiinhon hezeenii aluurchinguud

Холбоотой мэдээ

Back to top button