НИЙГЭМ

Төрийн байгууллагын газрын бүртгэлийг цахимжуулж, хууль бус ашиглалтыг зогсооно

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын эзэмшлийн газрын тооллого, бүртгэлийг цахимаар зохион байгуулах боломжтой болжээ.

Газрын нэгдсэн цахим системийг ТӨБЗГ ашиглаж эхэлснээр төрийн  өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын газрыг зориулалтын бусаар ашиглаж ашиг олох, барилга барих зэрэг хууль бус үйлдлийг зогсоох боломж бүрдэх аж.

Өнөөгийн байдлаар төрийн өмчид бүртгэлтэй үнэ цэнтэй 107 төрийн өмчит улсын үйлдвэрийн газар байгаа бол 1454 цэцэрлэг,  839 сургууль, 20 их дээд сургууль, 523 эрүүл мэндийн байгууллага байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ) хамтран “дундын мэдээллийн сан”-г байгуулснаар дөрвөн жил тутамд хийдэг уг бүртгэлийг цахимаар зохион байгуулдаг болж байгаа юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button