ВИДЕО КОНТЕНТ

“BOOM”: Сэлэнгэ нутгийн ирээдүйн аварга Б.Орхонбаяр

“Eguur.mn” сайт сошиал орчинд тулгуурласан “Boom” буланг эхлүүлж байна. Эл булангийнхаа эхний дугаарт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, улсын харцага Б.Орхонбаярыг онцоллоо.

Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Орхон суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн

Таван настай байхад нь тэднийх Цагааннуур суманд нүүж ирсэн гэдэг. Өдгөө тэрбээр Цагааннуур сумаар цоллуулан барилддаг

Эхээсээ хоёулаа, айлын отгон хүү

“Аварга” дээд сургуулийг төгссөн Б.Орхонбаяр “Таван хан” дэвжээ, “Атар трейд” компани, “Алдар” спорт хорооны бөх

2014 онд Цагааннуур сумын биеийн тамирын багш Л.Гантөмөрөөр чөлөөт бөх заалган, бөхийн спорттой амьдралаа холбожээ

2015 онд чөлөөт бөх, үндэсний бөхөөр Сэлэнгэ аймгийн аваргад түрүүлсэн нь түүний анхны амжилт

2015 онд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн шавь болжээ. Тэр үеэс өнөөг хүртэл амжилтын төлөө хамтдаа зүтгэж явна

2016 онд Цагааннуур сумын наадамд түрүүлж, сумын заан болжээ

Дараа жилийнх нь наадамд бэртлийн улмаас барилдаагүй

2018 онд Сэлэнгэ аймгийн наадамд анх удаа барилдахдаа шууд түрүүлж, аймгийн арслан болсон. 20 насандаа сумын заанаас шууд аймгийн арслан цол хүртсэн түүний амжилт үнэхээр онцгой. Тэр үеэс ирээдүйн аварга торниж байна гэж бөхийн хорхойтнууд үнэлэх болсон юм.

2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд дахин түрүүлж, аймгийн хурц арслан болсон. Сэлэнгийн наадамд дараалан түрүүлсэн гуравхан бөх байдгийн нэг нь Б.Орхонбаяр. Ийм амжилтыг түүнээс өмнө улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргаж байв.

2019 оны улсын наадмын чимэг, цахиур хагалсан хүчтэнүүдийн нэг нь яах аргагүй тэр мөн. Улсын наадамд анх зодоглоод, 21 насандаа улсын начин болсон бахдам амжилт түүнийх.

Улмаар тэр жил улсын начин болсон хамгийн залуу бөхөөр тодорч, даага хөтөлсөн юм.

Б.Орхонбаяр тавын даваанд тухайн үед аймгийн арслан байсан Ц.Сандагдоржтой тунаж барилдаад давсан.

2020 оны улсын наадмын зургаагийн даваанд шинээр улсын харцага болоод байсан Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Наадмын дараа Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул Б.Орхонбаярт улсын харцага цол нөхөж олгосон юм.

Б.Орхонбаяр уран хурц, сийрэг, шуурхай, дайчин барилдаантай

Ямар ч том цолтой бөхтэй өөрийнхөөрөө, дайчин, шуурхай барилддаг, бярдуулдаггүй онцлогтой. Барилдааны мэдрэмж өндөр, угсраа мэх сайтай.

Улсын арслан Ц.Содномдоржтой бие галбираараа их адилхан, залуугийн төрхтэй нь төстэй.

Б.Орхонбаяр холимог тулаанч Конор Макгрегороос урам зориг авдаг. Т.Өсөх-Ирээдүй багшаасаа үлгэрлэж явдаг.

Б.Орхонбаярыг төрийн наадамд түрүүлэх, бүр том цолд хүрэх ирээдүйтэй хүчтэн гэж дээлийнх нь захыг мушгиж суудаг хүн олон. Төрийн наадмын түрүү хүртэн, аварга болж, монгол түмнээ олон, олон удаа баярлуулахыг ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-01 08:31

Хөөрхөн з�##�уу

Зочин
Зочин
2022-03-01 10:29

amjilt

Зочин
Зочин
2022-03-01 10:30

zaluu bohchuud arai uhaantai bgasai gj naidaj bn

Зочин
Зочин
2022-03-01 10:30

zaluu uyiin bohchuud huuchin bohchuudshigee t1 bish bgarai amjilt

Холбоотой мэдээ

Back to top button