ВИДЕО КОНТЕНТНийгмийнСПОРТ

“Boom”: “Хасын Хүлэгүүд” багийн “мотор” Б.Билгүүн

“Eguur.mn” сайт “Boom” буландаа сагсан бөмбөгийн дээд лигийн долоон удаагийн аварга болсон “Хасын хүлэгүүд” багийн ахлагч Б.Билгүүнийг онцлоллоо. “Хасын хүлэгүүд” баг сүүлийн 10 жилд есөн удаа аваргын төлөө өрсөлдөхөд Б.Билгүүний оролцоо, гавьяа асар их.

-“Хасын Хүлэгүүд” баг дээд лигт долоон удаа түрүүлэхэд Б.Билгүүний оролцоо, гавьяа асар их

-Тэрбээр энэ жилийн дээд лигийн финалын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан

-Б.Билгүүн финалд “Эрдэнэтийн уурхайчид”-ын эсрэг 22,5 оноо дунджилсан юм

-Мөн энэ жилийн дээд лигийн улирлын тэргүүн тоглогчоор тодорсон

-Ингэснээр дээд лигийн финалын MVP, улирлын тэргүүн тоглогчоор шалгарсан Монголын анхны тоглогч болов

-Б.Билгүүн 14 настайдаа сагсан бөмбөгөөр анх хичээллэжээ

-2005 онд “Баганат өргөө” багийн бүрэлдэхүүнд лигт анх удаа тоглосон

-Түүнээс хойш өнөөг хүртэл17 жил лигт супер түвшинд тоглож байгаа нь давтахад бэрх амжилт

-Түүний хамгийн сайн хамтрагч нь ОУХМ О.Сэргэлэн.

-Тэд “Хасын Хүлэгүүд” багт хамтдаа 10 жил тоглож байгаа.

-Б.Билгүүнийг спортын хүрээнийхэн “Томми” гэдэг нэрээр нь сайн мэднэ

-Тэрбээр Монголын сагсан бөмбөгийн хөгжил, тамирчдынхаа төлөө үргэлж дуугардаг.

-Б.Билгүүн сагсан бөмбөгчидтэй хамтран “Ирээдүй” холбоог байгуулсан

-“Хасын Хүлэгүүд” багийг түүнгүйгээр, Б.Билгүүнийг “Хасын Хүлэгүүд” баггүйгээр төсөөлөхийн аргагүй

-“Хасын Хүлэгүүд” багт хамгийн олон жил үнэнч тоглож буй тамирчдын нэг нь яах аргагүй тэр мөн

-Өнөө цагийн Монголын сагсан бөмбөгийн хамгийн тод одын нэг нь Б.Билгүүн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button