Нийгмийн

ЗГ: Энэ жилийн наадмын төсвийг хасч, 2.3 тэрбум төгрөгөөр тэмдэглэхээр болсон

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудлаар хэд хэдэн холбогдох мэдэгдлийг гаргаж байна. Тухайлбал, баяр наадам тэмдэглэх тухай шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

С.Амарсайхан "Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13 хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэнэ. Үүнээс гадна тэгш ой тохиож байгаа таван аймаг болох Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь тэргүүтэй аймгууд  бүсийн уралдааныг зохион байгуулах хуваарийг гаргасан байгаа. Эдгээр аймгууд ирэх сарын 22-31 хооронд тэгш ойгоо тэмдэглэх хуваарь гаргасан. Удахгүй Соёлын яамнаас баярын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулна.

Хөтөлбөрийн тухайд Улаанбаатарын үдэш арга хэмжээ хүй долоон худагт зохион байгуулна. Харин баяр наадмын нээлт, хаалт төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Өмнө бөх дуусаад наадамчид тардаг байсан бол энэ жил хаалтын үйл ажиллагааг тэмдэглэхээр болсон.

Мөн Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн батлах ажил УИХ дээр хэлэлцүүлж байгаа. Ойрын хугацаанд яаралтай батлахаар ажиллаж байна.

Наадмын төсөвт гурван тэрбум төгрөг төсөвлөөд байсан бол тодотголоор хасагдаж 2.3 тэрбум төгрөг болсон. Энэ жилийн наадмын нэг онцлог бол бүх гудамж, талбайд шаардлага хангасан үйлчилгээний цэгүүдийг бий болгоно. Мөн наадмын тасалбарыг цахимжуулах ажил Цахим хөгжлийн яам дээр явж байгаа." гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button